ПРОКУРОР: Ерөнхий боловсролын 47-р сургуульд шаардлага хүргүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 10

Прокурорын байгууллага гуравдугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 406 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 12 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 23 мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

-Баянгол дүүргийн прокурорын газраас дүүргийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн сурагч бусдыг зодож, дарамталсан гэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар Нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуульд,

-Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн нутаг дэвсгэрт 2022 оны 3 дугаар улирлын байдлаар үйлдэгдсэн Мал хулгайлах гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалж, энэ төрлийн гэмт хэрэг хамгийн их үйлдэгдсэн Баруунбаян-Улаан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд,

-Тээврийн прокурорын газраас Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын жолооч Ц нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа насанд хүрээгүй явган зорчигчийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, дахин гаргахгүй байх талаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т тус тус прокурорын мэдэгдэл бичсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.187.209) 2023 оны 03 сарын 13

шалтгаан нөхцөл зөвхөн 47 -рсургуультай хамаатай биш .

0  |  1
Top