Шадар сайд Төв аймгийн Баяндэлгэр сумын малчдын хотонд ажиллаж байна

2023 оны 03 сарын 11

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Төв аймгийн Баяндэлгэр сумын малчдын хотонд ажиллаж байна.

Энэ үеэр тус сумын малчин Ц.Батчулуун, П.Сонинбат нартай уулзлаа. Өвөл хатуухан болсон ч одоо цаг наашилж, цас ханзарч эхэлж байгааг тэд хэлж байна.

Малчид “Зуншлага сайхан байсан ч эрт цас унасан. Харин одоо цас ханзраад эхлэхээр мал цасанд дарагдсан байсан өвсийг идэж, бараг бэлчээртээ цадаж байна” гэлээ.

П.Сонинбатынх 500 гаруй малтай гэнэ. Өнгөрсөн намар 8 машин өвс хадаж бэлтгэсэн нь мал нь тарга тэвээргээ алдалгүй онд ороход дөхөм болжээ. Мөн урд урдны жилийн бэлтгэсэн өнжмөл өвс ч их хэрэг болсныг П.Сонинбат хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top