Чөлөөт бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2023.03.10/ Чингэлтэй дүүргийн спорт хорооны зааланд боллоо. 26 байгууллагын 240 гаруй бөх эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөж байна.
Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 68, 72, 76 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодров.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 74, 79, 86, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57 кг-ын жингийн барилдаан болно.
ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН МЕДАЛЬТНУУД
ЭРЭГТЭЙЧҮҮД:
57 кг:
Алт - Занданбудын Занабазар (Хилчин)
Мөнгө - Нармандахын Насанбуян (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)
Хүрэл - Пүрвээгийн Дашцэрэн (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)
Хүрэл - Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс)
61 кг:
Алт - Түмэнбилэгийн Түвшинтулга (Баянгол, Аваргууд)
Мөнгө - Намсрайн Ганбаяр (Цаст тайга)
Хүрэл - Нармандахын Наранхүү (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)
Хүрэл - Энхбатын Энхболд (Төв)
65 кг:
Алт - Төмөр-Очирын Тулга (Хүч)
Мөнгө - Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)
Хүрэл - Эрдэнэбатын Төгсжаргал (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)
Хүрэл - Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)
70 кг:
Алт - Ганхуягийн Ханбүргэд (Алдар)
Мөнгө - Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)
Хүрэл - Энхтуяагийн Тэмүүлэн (Дархан-Хасу-Мегастарс, FOHOW)
Хүрэл - Шинэбаярын Дэлэг (Хилчин)
ЭМЭГТЭЙЧҮҮД:
68 кг:
Алт - Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)
Мөнгө - Зоригтын Болортунгалаг (Хилчин)
Хүрэл - Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Баянгол, Аваргууд)
72 кг:
Алт - Энх-Амарын Даваанасан (Алдар)
Мөнгө - Очирбатын Бурмаа (Хүч)
Хүрэл - Доржсүрэнгийн Цогзолмаа (Хангарьд)
Хүрэл - Баярбаатарын Сарнай (Налайх)
76 кг:
Алт - Ганбатын Ариунжаргал (Алдар)
Хүрэл - Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)
Хүрэл - Ган-Очирын Уртнасан (Хилчин)
Сэтгэгдэл ( 2 )
Тэмцээн тэр тусмаа УАШТ гэхэд хэцуу л юм болж байх шиг, хэруул, зодоон талдаа л юм болоод байгаа юм уу даа, угаасаа хэруулгуй бех ч гэж юу байх вэ дээ
Түвшинтулга минь дээ,чөлөөтөд зодолдож ялдаг мэх сурсан бол одоо бокс руу орвол дээргүй юу, шударга талдаа юм биш үү