Орос, Беларусийн сэлэмчид эргэн ирлээ

Админ | Zindaa.mn
2023 оны 03 сарын 11

Ц.Энхтүвшин  (Таван цагариг сонин)

Орос-Украины дайнаас болж "хэлмэгдэн" олон улсын уралдаан тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байсан ОХУ болон Беларусийн тамирчдын түрүүч нь "эргэн ирж" байна. Улс төр, спорт хоёрыг хольж хутгахгүй, дайнд огтхонч хамаагүй ч Орос, Беларусь хүнийх нь хувьд тамирчдыг ялгаварлагдан гадуурхах ёсгүйн жишээг Олон улсын туялзуур сэлэмний холбоо -FIE ( Federation Internstionale d'Escrime) түүчээлэн харууллаа.

Өнөөдөр цахим хэлбэрээр болсон FIE -ийн ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэн санал хураажээ.

Гурван санал хураалт болсон бөгөөд ОХУ, Беларусийн:

1. Хувь тамирчдыг тэмцээнд оролцуулах эсэх ( тийм -89, үгүй -46 2.Багийн төрөлд оролцуулах эсэх( тийм-85, үгүй-51) 3.Албаны хүмүүс, дасгалжуулагч, эмч  нарыг ( тийм 88, үгүй 48) гэсэн дүнтэй, дийлэнх олонхи нь "ЗА" гэж хэлжээ.

Ийнхүү туялзуур сэлэмний спортын ертөнцийн шилдэг багийн нэг ОХУ-ын баг тамирчдыг олон улсын уралдаан тэмцээн, Олимпийн эрх олгох тэмцээн, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин харах боломжтой боллоо.

Оросын сэлэмчид "Токио-2020" олимпоос гэхэд л 8 медаль ( үүнээс гурав нь алтан медаль), багийн дүнгээр тэргүүлж байсан юм. "Рио-2016" олимпийн наадамд ч Оросын туялзуур сэлэмний баг багийн дүнгээр тэргүүлж байв. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.19.197) 2023 оны 03 сарын 14

Олимпод оролцуулахгүй байлгүйдээ,40орон бойкот хийцэн байгаа ш дээ,Түрэмгийлэгч дайнаа зогсоовол өөр байх.\n

0  |  0
Ганбаатар(202.55.188.36) 2023 оны 03 сарын 13

Зөв ш дээ. Дайнаас болж тамирчид хохирох ёсгүй

0  |  0
Баяр(66.181.161.190) 2023 оны 03 сарын 13

Спорт бол улс төрөөс ангид юм.Ашгүй дээ

0  |  0
Top