Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болно.
Манай улсаас тус тэмцээнд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга 8 бүсгүй, 3 дасгалжуулагчийн хамт өнөөдөр (2023.03.13) эх орноосоо мордов.
Энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.4 сая ам.доллар. Түрүүлсэн тамирчин 100, мөнгө 50, хүрэл медаль хүртсэн 25 мянган “ногоон” гардана.
Шинэ Делид тулалдах Монголын боксчид
48 кг: Лутсайханы Алтанцэцэг (Аврагч)
50 кг: Балсангийн Мөнгөнсаран (Хангарьд)
52 кг: Оюунцэцэгийн Есүгэн (Аврагч)
54 кг: Мөнгөнцэцэгийн Энхжаргал (Алдар)
57 кг: Монхорын Намуун (Хангарьд)
60 кг: Төгсжаргалын Номин-Эрдэнэ (Хилчин)
63 кг: Уранбилэгийн Шинэцэцэг (Аврагч)
67 кг: Мягмарсүрэнгийн Цэцэгдарь (Хангарьд)
Сэтгэгдэл ( 0 )