БОАЖЯ, Газар, хэлтсийн дарга болон шинжээч нар өнөөдөр /2023.03.13/ зарим мэдээллийг өглөө.
Тухайлбал Ноён уулын дархан цаазтай бүсээс зарим уул уурхайн компаниудын байгууламжуудыг өнөөг хүртэл нүүлгээгүй байгаа мэдээллээ.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх "Ноён уулыг УИХ-ын 2020 оны 47 дугаар тогтоолоор Дархан цаазат газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсан. Хамгаалалтад авахаас өмнө Ноён уулын бүс нутаг дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд олгогдсон. Улсын тусгай хамгаалалтад авсантай холбогдуулаад эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүдийг яаралтай хэрэгжүүлэх хэрэгцээ гарсан.
Энэ асуудлын шийдвэрлүүлэхээр БОАЖЯ болоод Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Ноёр уулын дархан цаазтай газрын хамгаалалтыг давхар хариуцаад ажиллаж байгаа. "Сентера голд", "Гацуурт", "Пуран", "Өрмөн-Уул" зэрэг компаниудад албан бичиг өгч, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагууд удаа дараа хүргүүлсэн.
2022 онд Ноён уултай холбоотойгоор дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд уул уурхайн томоохон компаниудын барилга байгууламжуудыг татан буулгаж гаргах тал дээр Сэлэнгэ аймгийн Засаг даргад БОАЖ-ын сайдын шаардлагыг хүргүүлсэн. Одоогоор бидэнд хариу ирүүлээгүй.
Хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой асуудал бол хуулиараа Засаг даргын эрх, үүрэгтэй холбоотой байдаг учраас БОАЖ-ын сайдын албан бичиг, тоотуудыг хүргэсэн. Мөн Хан Хэнтийн хамгаалалтын захиргаанаас тухайн бүс нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох, ил далд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахаас урьдчилан сэргийлсэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлээд ажиллаж байгаа"
Сэтгэгдэл ( 2 )
Наад хэдэн компани чинь Баттулга,Баттуул хоёрынх гээд нэвтрүүлгээр гарч бна лээ мэдээгүй сонсоогүй гэжил битгий ярь
Хүнд гарууд ч гарах гэж яарахгүй л болов уу. Харж л байя даа,