Д.Эрдэнэбатын компани МАЛЧДЫН ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ХӨНДӨЖ байгааг мэдээллээ

2023 оны 03 сарын 14

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчин иргэд, нутгийн удирдлагууд "сахал" гэгдэх Д.Эрдэнэбилэгийн хувьцаа эзэмшдэг уул уурхайн компанид хууль зөрчин олгосон лицензийн талаар өчигдөр /2023.03.13/ “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.


Иргэдийн мэдээлснээр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын нутгийн зааг хэсэг дээр Олон голын эх хэмээх газарт “Аурам металсХХК-д 2015 онд алт, зэсийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгожээ.

Тухайн бүс нутаг нь "урт нэртэй хууль" буюу "гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай" хуулиар хамгаалагдсан усны сав газар бөгөөд Хөгнө, Тарнийн байгалийн цогцолборт газрын усны эх нь айдаг. Мөн 2010 онд Засгийн газрын тогтоолоор аймаг дундын отрын бүсээр Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан ашиглалтын лиценз олгожээ.

Баян-Өндөр, Бүрд сум нь олон малтай. Малчдын амьдрах бүс, малын гол бэлчээрүүд дээр уул уурхайн зөвшөөрөл олгогдсон байгаа нь сумдын малчид, иргэдийн эрх ашгийг хөндөж байгааг онцолж, үүнийг тууштай эсэргүүцнэ гэдгээ илэрхийлээ.

 

" Манай суманд олгогдсон ашиглалтын тусгай талбайг 2010 оны Засгийн газрын 61 дүгээр тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан байхад 2013 онд “Хүрзэт” нэртэй компани хайгуулын тусгай зөвшөөрөл авч, хууль бусаар хайгуулын үйл ажиллагаа явуулсан. Ингэж хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа 100 метрийн радиуст ердөө гуравхан өрөмдлөг тавьсан. Энэ 3 өрмийн шинжилгээг үндэслээд, тухайн үеийн эрдэс баялгийн зөвлөл тухайн газарт асар их хэмжээний нөөц байгааг зарлаад, дүгнэлт гаргаж, 2015 онд Урт нэртэй хуулийн үйлчлэлд хамаарах усны сав газар 2010 оны Засгийн газрын тогтоолоор аймаг дундын отрын бүсээр авагдсан энэ газар дээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байгаа юм.

Энэ бүх үйл ажиллагааг бид бүхэн мэдээлэлгүйгээсээ болоод саяхнаас мэдсэн. Энэ үйл ажиллагаа явагдаж байх явцад лицензийг цуцлуулахаар хөөцөлдөж явахад нөлөө бүхий этгээдүүдтэй холбогдсон учраас, энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байгаа учраас холбогдох төрийн байгууллагуудад хүсэлт гаргахаар цуглаад байна.

Тухайлбал, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Улсын тусгай хамгаалалтай газар буюу усны нөөц бүрэлдэх газар дээр Ашигт малтмалын ашиглалтын лиценз олгосон байж болзошгүй байгаа учраас тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга болон Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргыг АТГ-т албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн хандахаар боллоо.

Мөн банкны тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг угааж, мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байж болзошгүй талаар Должингийн Эрдэнэбилэг гэдэг хүнийг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулна. Шалгуулах болсон үндэслэл нь Должингийн Эрдэнэбилэгийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Хүрзэт” гэх компани юм. Д.Эрдэнэбилэг нь мөн Худалдаа хөгжлийн банкны хувь эзэмшигч. Өөрийнхөө компанийн лицензийг өөрийнхөө банканд 26 сая америк долларын барьцаанд тавиад мөнгө угаасан гэж үзэж байгаа учраас шалгуулахаар хандаж байгаа. Тухайн үед лиценз авсан “Хүрзэт” компани нь одоо нэрээ өөрчилж “Аурам металс” ХХК болсон. Үүний өмнө “Central Asia mining” гэж өөрчилж байсан.

Ашигт малтмалын газраас өөрийнх нь гаргаж өгсөн лавлагаа дээр “2015 оны гуравдугаар сарын 03-ны өдөр олгогдсон ... тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь 2010 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Улсын тусгай хэрэгцээний газар аван талбай дээр 1245.76 га талбайгаар, хэсэгчилсэн давхцалтай, усан сан бүхий хамгаалалтын бүстэй 14.19 га талбайгаар хэсэгчилсэн давхцалтай байна” гэсэн байна" гэв.

Бүрд сумын Засаг дарга М.Мөнхбаяр ” Манай сумын хувьд Монгол Улсын төв цэгт байршилтай. Хэвтээ тэнхлэгийн засмал зам дайрдаг. Аймгийнхаа хэмжээнд Бүрд, Баян-Өндөр сум нь тогтмол эхний гуравт явдаг. Улаанбаатар хоттой 300 км газар засмал замаар холбогддог учраас Улаанбаатарчуудын мах, хүнсний хэрэгцээг хангадаг гол газруудын нэг . Тийм учраас нэгт малчдын эрх ашиг, хоёрт хүнсний хангамжтай холбоотой чухал асуудал гэж ойлгож болно .

Тухайн зөвшөөрөл нь Олон голын эх гэдэг газар олгогдсон. Энэ хоёр сумыг усаар хангадаг, голуудын эх байдаг. Тиймээс малчид үүнийг эсэргүүцэж, цуглаад байгаа юм. Бүрд сумын хувьд тус газарт уул уурхай явагдвал сумын хөдөөгийн дөрвөн багийн гурван багийн малчид, 200 мянган толгой малын ус бэлчээр лицензийн талбайд орно.

Тэгэхээр уул уурхайн ажлыг даруйхан зогсоохын тулд сумдын нийт малчид, иргэдийг төлөөлж сумдын удирдлага, ИТХ энэ хэвлэлийн хурлыг хийж байна.

Энэ лиценз нь анх 2004 онд “Хүрзэт” компанийн хайгуулын лиценз нэртэйгээр эхэлсэн. 2013 онд гурван өрөм тавьж, нөөцийг нь тогтооход 1,3 тонн алт, 32 мянган зэстэй гэсэн байна. Үүнийг тулгуурлаад хайгуулын гэрчилгээг 2015 онд авсан байгаа юм.

Цооног ухаж, нөөц тогтоож байгааг эсэргүүцэж, тухайн үеийн сумын иргэд, удирдлагууд тэмцсэний дүнд 15 цооног тавих байсныг 3 цооног тавиулсан. Бид ч малчдынхаа эрх ашгийг хамгаалж, энэ асуудалтай цаашдаа байнга тэмцэнэ" гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochinх(86.111.138.145) 2023 оны 03 сарын 18

Хайран сайхан Хөгнө Тарний үзэсгэлэнт нутаг минь!\nХанаж цадаачэээ гүзээ чинь цоорлооо Эрдэнэбилэг Ээвий нарааа баян гэсэн мафийг хэргийг нь хүлжэлгэж нутаг орнооо хамгаалаачэээ\n

0  |  0
Zochin(86.111.138.25) 2023 оны 03 сарын 15

Сахал Эрдэнэбилэгийн ард бүүр Монголын ерөнхийлөгч бсан бизнэсмэн нөхөр байдаг гээд л яригдаад бдаг үнэн боловуу

0  |  0
Ляо Шю(124.158.64.154) 2023 оны 03 сарын 15

АН-н тарьсан гайг МАН арилгаж дийлэхгүй л байнадаа.д.эрдэнэбат сайд байхдаа лиценз гаргауулжээ хохирол зардлыг нь нөхөж өгөөд нүүлгэх арга бодож болно эсвэл одоо цуцлах хэрэгтэй. үнэхээр тийм нөөц тогтоогдсон юмбол малчидтайгаа гэрээ байгуулж

0  |  0
Ляо Шю(124.158.64.154) 2023 оны 03 сарын 15

АН-н тарьсан гайг МАН арилгаж дийлэхгүй л байнадаа.д.эрдэнэбат сайд байхдаа лиценз гаргауулжээ хохирол зардлыг нь нөхөж өгөөд нүүлгэх арга бодож болно эсвэл одоо цуцлах хэрэгтэй. үнэхээр тийм нөөц тогтоогдсон юмбол малчидтайгаа гэрээ байгуулж

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 03 сарын 18

Ямар хандагүй их шуналтай новш вэ энэ сахал гэдэг хараал идмэр

2  |  0
zochin(106.154.6.227) 2023 оны 03 сарын 14

mal chidiig uurluulval ene ulsiin hurliin darga nar hench bich shu malchid ganth ta nariig naad erhem suudald suulgaj bgaa

0  |  1
Top