АНУ-д 3 настай охин 4 настай эгчийгээ буудаж хөнөөжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 14

 

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын ойролцоо амьдардаг гурван настай охин дөрвөн настай эгчийнхээ санамсаргүйгээр буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. Хэрэг гарах үед гэрт нь таван том хүн байсан бөгөөд тэд цагдаад мэдэгдсэнээр уг хэрэг ил болжээ. 

Энэ тухай Харрис дүүргийн цагдаа Эд Гонзалес "Гурван настай хүүхэд цэнэгтэй хагас автомат гар буу ашигласан байсан" гэжээ. Буун дуу сонссон гэр бүлийнхэн нь унтлагын өрөө рүү гүйн очтол дөрвөн настай охин нь шалан дээр ухаангүй байхыг олж харжээ. Цагдаагийн байгууллагаас энэ хэрэг "санамсаргүй" байдлаар гарсан болохыг онцолсон байна. 

Судалгааны Pew төвийн мэдээлснээр АНУ-ын нийт өрхийн 40 орчим хувь нь галт зэвсэгтэй байдаг гэв. Тэдгээр айлуудын дийлэнх нь хүүхэдтэй айлууд байдаг аж. 

Жонс Хопкинсийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн мэдээлснээр буу эзэмшдэг өрхүүдийн талаас илүү хувь нь буугаа аюулгүй хадгалж чаддаггүй байна. 

Өнгөрсөн онд АНУ-д 44.000 гаруй иргэн галт зэвсгийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн онд 18-аас доош насны хүүхдүүдийн нас баралтын голлох шалтгаан галт зэвсэгтэй холбоотой байсан гэнэ. Нийт 1700 тохиолдол бүртгэгдснээс 314 нь 11-ээс доош насны хүүхэд байжээ. 

30 сая орчим хүнтэй Техаст буу авахад хамгийн хялбар байдаг. Мөн олон нийтийн газар буу авч явахыг зөвшөөрдөг бөгөөд иргэдийг галт зэвсгээ аюулгүй хадгалах, ашиглах талаар сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж эхлээд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top