"Welcome to Mongolia" БНСУ-ын аялал жуулчлалын компаниуд Монгол Улсад ирнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийсэн айлчлал үеэрээ "Welcome to Mongolia" арга хэмжээ болон Солонгос-Монгол аялал жуулчлалын компаниудын уулзалтыг хийхээр төлөвлөсөн.
Сөүл хотын аялал жуулчлалын нэгдсэн холбоо болон Инчёон хотын аялал жуулчлалын холбооны удирдлагууд өчигдөр /2023.03.15/ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирж, Монгол Улсад зохион байгуулагдах тур оператор компаниудын В2В уулзалтын талаар ярилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )