Дуучин Лэди Гага орон нутгийн цагаар ням гарагт болж өндөрлөсөн 95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын тайзнаа нүүр будалтгүй, элдэв гоёл зүүсгэлгүй гарч ирсэн нь олны талархлыг хүлээсэн. Энэ мөчөөс хэдхэн хормын өмнө оргилуун дарсны өнгөт хивсэн дээр Versace брэндийн даашинз, тод нүүр будалттай алхаж явсан түүнийг хэрхэн богино хугацаанд ийнхүү өөрчлөгдснийг шүтэн бишрэгчид нь багагүй сонирхож байв.
Энэ тухай твиттер хуудаснаа "Тэр ямар брэндийн будаг арилгагч хэрэглэдэг юм бол оо?", "Би тав дахин нүүрээ угаасан ч Жокер шиг харагдсаар байхад тэр яаж ингэж чадав аа?" гэх зэрэг сэтгэгдлүүд хөвөрч эхэлсэн бөгөөд Лэди Гагагийн нүүр будагч Танно үүнд хариулт өгөв.
Тэрээр дуучин бүсгүйн нүүр будалтаа арилгасан зүйлсийн зургийг нийтэлжээ. Чухам ямар төрлийн будаг арилгагч хэрэглэсэн болохоо энэ удаад бичээгүй ч Lancome брэндийн давхар үйлдэлт нүдний будаг арилгагч түүнд тус болдог тухай өмнөх ярилцлагадаа дурдаж байжээ.
Мөн Лэди Гагагийн зааж өгсөн нэгэн энгийн хэрнээ үр дүнтэй арга бий. Хэрэв хүнд нүүр будалт, усанд арилдаггүй будаг хэрэглэсэн бол арган тос хэрэглэж байхыг Гага түүнд санал болгож байжээ. Ямар ч хүнд будаг арган тосны найрлагад хайлдаг бөгөөд энэ нь нүүр будгийг үр дүнтэй, хурдан хугацаанд арилгахад тусалдаг байна.
Сэтгэгдэл ( 2 )
Оригоороо бүүр илүү байна аа, гайхалтай дуучин жүжигчин шүү.
Ёстой хөөрхөн санагдсан, аль аль дүр төрх нь. Тэр дандаа гайхашруулдаг. Уйдахын аргагүй байх юмаа