Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 10:00 цагт товлосон.
Харин өнөөдөр /2023.03.15/ түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцлээ. Шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Д.Мөнх-Эрдэнэд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хориглож, зорчих эрхийг нь хязгаарлалаа. Өөрөөр хэлбэл, цагдан хоригдож байсан түүнийг суллаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ.
Иргэн Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ene elbegdorjiin manangiin gar hul bolood baigaa shuuh prokuroruudiig huuj yavuulaachee