-АТГ-аас дэд сайд Л.Халтарыг нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татсан гэх мэдээллийг өгсөн ч Л.Халтар үгүйсгэлээ-
АТГ-аас өнгөрсөн мягмар /2023.03.14/ гарагт Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл дээрх мэдээллийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өчигдөр /2023.03.15/ үгүйсгэлээ.
Тэрбээр өөрийгөө нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй, яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцаагүй, АТГ-т очиж ямар нэгэн байцаалт, тайлбар өгөөгүй гэв.
Дэд сайд Л.Халтарын хэвлэлд өгсөн тайлбараас үзэхэд сонгууль дөхсөн тул өөрийг нь улс төрийн захиалгаар харлуулж байна гэсэн нь анхаарал татаж байна. Энэ нь шууд утгаараа АТГ-аас улс төрийн захиалгаар худал мэдээлэл тараасан гэж уншигдаж байна.
Ямартай ч АТГ-аас өгсөн мэдээллийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар үгүйсгэв. Харин одоо түүнд итгэх үү, эсвэл АТГ-т итгэх үү гэх эргэлзээ үүсээд байна.
Өөрөөр хэлбэл, АТГ-ынхан дэд сайд Л.Халтарын талаар худал мэдээлэл түгээсэн, эсвэл дэд сайд Л.Халтар худал тайлбар өгч, гүрийж байна гэх хардлага олон нийтийн дунд бий болоод байна.
Сэтгэгдэл ( 3 )
ХАЛТАР АРГАЛЧИХСАН БАЙЛГҮЙ ДЭЭ. МАРГААШ АТГ АНДУУРЧИХСАН ЭСВЭЛ ПРОКУРОР ЭСЭРГҮЙЦСЭН ГЭХ БАЙЛГҮЙ. ПРОКУРОР ДЭЭР ОЧООД ХЭРЭГ ХЭРЭГ БИШ БОЛДОГ БИЗ ДЭЭ. ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГА ҮҮНИЙГ Л ӨГҮҮЛСЭЭР.
АТГ нь улс төрийн нөлөөлөл ороогүй л бол хэвлэл мэдээллээр үнэн байдлыг нь хэлээч. Хүн гүтгэх нь хуулийн хариуцлага хүлээх ёстой биз дээ\n
Шилэн Цогоогийн хийж байгаа ажил, Мэдэхгүй хүн хэн байх вэ?