Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар нь Налайхын уугуул иргэд учир Тэрэлжид газар олгожээ

2023 оны 03 сарын 16

Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай холбоотой олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариулт өглөө.


Тэрээр "Горхи - Тэрэлж дээр газар олгогдсон 48 иргэн буюу уугуул иргэдэд бид газар олголт хийсэн. Энэ 48 иргэн дотор Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан гэсэн хоёр иргэн орсон юм байна. Үүнтэй холбоотой материалуудыг өчигдөр татаж авч үзлээ.

2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А-466 тоот тушаалаар Горхи - Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах эрхийн гэрчилгээг олгож эхэлсэн юм билээ.

Бид тусгай хамгаалалттай газрууд дээр уугуул иргэдтэй холбоотой, тухайн газар оронд төрж өссөн иргэдтэй холбоотойгоор газар олголтуудыг өнгөрсөн цаг хугацаанд хийсэн. Зарим нь “газар олгохгүй бол амиа хорлоно” гэж суулт зарлаж байсан тохиолдлууд хүртэл байгаа.

 

Богдхаан уулын дархан цаазат газар болон Горхи, Тэрэлж болон бусад хамгаалалтын газрын захиргаанууд байгаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль бий болж хэрэгжиж эхлэхээс өмнө тухайн газар нутагт өөрсдөө суурьшин амьдарч байсан иргэдийн асуудлыг л хөндөж байгаа гэсэн үг.

Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нартай холбоо бүхий мэдээлэл нь Улсын Иргэний бүртгэлийн ерөнхий газраас та бүхэн авч болох байх. Одоогоор бидэнд байгаа мэдээллээр Налайхын уугуул иргэд, Горхи, Тэрэлжид эцэг, эхээсээ авхуулаад амьдарч байсан гэдэг мэдээлэл байна” гэв.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.66) 2023 оны 03 сарын 17

Гүй тэгээд тэр хоёрыг амиа хорлоно гэсний төлөө олгож байдаг яасан түшмэл вэ?

1  |  0
зочин (202.9.46.190) 2023 оны 03 сарын 17

Энэ новш нээх мэдээгүй царайлаад сайхан шаах юм даа

5  |  0
241(64.119.18.237) 2023 оны 03 сарын 17

neeh tom said ohin ged ohin gele baisna yag 1 hubin studi baigulj dilehgui amitan jura baisan gejuu

1  |  0
ene(64.119.18.237) 2023 оны 03 сарын 16

chi tiim bajan bol tgeel hubin joohon studi abad hubid gardah gejgans bishuu

0  |  0
ene(64.119.18.237) 2023 оны 03 сарын 16

mini aabin duu neeh tom atman geel baisan hubi tv stdude nogodoh joohon jur bathuu bulagaje gene .jostoi shog gar shuu

0  |  0
Энэ(64.119.21.98) 2023 оны 03 сарын 17

Энэ бояж ийн сайд бас мулгуу юм бна арл түмнийг тэнэг гэж бодхоо боль гөлөөг

3  |  0
452(202.70.37.160) 2023 оны 03 сарын 18

Уугуул иргэн гэчижээ ичээч хөдөөний хоёр халтар.

6  |  0
Зочин(192.82.72.79) 2023 оны 03 сарын 17

угуул иргэн бүрт газар олгое .

1  |  0
11(202.55.184.242) 2023 оны 03 сарын 17

nalaihiin irgedee bugd tereljid gazar awie. shuud zuwsuureh um bna.\n

2  |  0
Уншигч(192.82.78.96) 2023 оны 03 сарын 18

Бөөн авилгын асуудал илрэх юм байна, хариуцах байгууллагууд нь анхаарч шалгана байгаа

5  |  0
Эргүү засаг(64.119.30.83) 2023 оны 03 сарын 18

Хуцаач дээ, хэзээ байтлаа Батбаяр, баясгалан нар Налайхад амьдардаг, унаган иргэн байсан юм бэ

9  |  0
Er hun shig zailchihaach!!!(202.55.188.42) 2023 оны 03 сарын 17

Сайхан шаах юмаа!!!наад 2 сүг чинь хэзээ налайхад амьдарч байсан юм бэ????ингэж худлаа хуцдагаа боль!!!чи газар зарсанаа эсвэл авилага авсанаа ингэж хуцаж чулуу хөөлгөхөө боль!!!!манай налайхад ийм бузарууд хэзээ ч амьдарч байгаагүй!!!!

7  |  0
Top