ВИЗУАЛ ШОК

2023 оны 03 сарын 16

 

“Инээмтгий хүн” жүжгээр тархи оюунаа баясгав. 

Монголчуудад визуал шок бэлэглэж байгаа та бүхэнд баярлалаа. Тэр тусмаа найруулагчид бол тусгайлан талархмаар. 

Визуал жанрын хаалгыг маш ойлгомжтойгоор бас дээр ньүзүүштэйгээр нээчихэж. Өөлөх зүйлсийг шүүмжлэгчдэд үлдээе.

Харин үзэгчийн нүдээр өнөөдөр визуал драмыг биеэ дүүртэл мэдэрлээ. Ямар гоё шийдэл, ямар солиотой сонголтууд вэ? Үүнийг энэ жанргүйгээр төсөөлөхөд ч хүнд байдалд хүргэж чадсан нь миний л хувьд инээмтгийхүнийг тултал нь босго тавилаа. Хажууд сууж байсан охин залуу хоёр бүр мэл гайхаж, шоконд ороод “жүжиггэж ийм зүйл байдаг юмуу гоё юм байна тэ” гэж амуралдан шокроод гарахыг, антрактын үеэрх инээдийг“ эхэлсэн юмуу үгүй юмуу” гэж шуугиад инээх бүрт дагажинээж байгаа үзэгчдийн жиг жуг чимээнээс монголчуудад визуал шок үүссэнийг харж болохоор байлаа. Олон реалистын тавилттай шуурганд бидний үзэгчиднүдүүлсээр байгаад жанрын соёл нэвчин үлээж амьсгаааван ухаарах сөхөө олгож байх шиг. Харин тэр салхиардчиллын салхи үлээхтэй адилаар нийгмийн сэдвийг урлагтай хоршуулан бидний тархинд үлээж байна. Түүнээс бяцхан жишээ татвал:

Инээмтгий хүн инээж байвал уйлж байна гэсэн үг! 

Яг бидэн шиг. Бид хэдэн мянгаараа нийгмийн хүнд асуудлуудын боол болж нэг хүчирхийллээр нөгөөг дарж амь зогоохтойгоо оршсоор байгааг ганцхан үгээр хэлчихшиг. 

Нээрэн л тэд бидний эрүүл, амьд, аз жаргалтай, сайхан орчинд амьдрах эрхийг алхам тутамд минь хааж байхад, биднийг хэдэн зуун удаа хүчирхийлж байхад бидөөрсдийгөө шооч ард түмэн гэж нэрлээд мянга мянган асуудлуудаа инээгээд даваад өнгөрчихсөн байх юм. 

Хэдүүлээ бүгдээрээ инээмтгий хүмүүс болчихсон юмбайна, хэрэв инээмтгий хүн инээж байвал уйлж байна гэж ойлго! ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭЭ

Энэ зүгээр л жишээ. Очоод илүү ихийг сонсоорой 

Эцэст нь хэлэхэд БРАВО! Үнэхээр сайхан санагдлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top