Хэрэв уншигчид санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа парламентын танхимд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг казиночин, нүүрсний хулгайч зэргээр цоллож байлаа. Өнөөдөр харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа билээ.
Гэвч мань эр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээр халхавч хийж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх хугацаандаа хил давж, БНСУ-ыг зорьсон нь араасаа олон таамаг, хардлагыг дагуулж эхэллээ.
Монгол Улсын Засгийн газраас "Таван Ш" ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх хугацаандаа эх орноосоо оргон зугтсан албан тушаалтан, улстөрчдийг буцааж авч ирэх үйл явцыг "Шувуу" ажиллагаа гэж нэрлэсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын мэдээлснээр "Шувуу" ажиллагааны хүрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын 92 хүнийг эх оронд нь авчирж, гэм бурууг нь шүүхээр тогтоолгоно.
Тэгвэл энэ тоо нэгээр нэмэгдэх бололтой. Учир нь, яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа хил давсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг "Шувуу" ажиллагааны хүрээнд шүүрч авч ирэхээс нааш тэр эх орондоо ирэхгүй байх өндөр магадлалтай гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна.
Түүнийг АТГ-аас хэд, хэдэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татсан. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.
Харин Ж.Мөнхбатын хувьд өөрийгөө нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байгаа билээ. Түүний чөлөөлөгдөх хүсэлтийг ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэнэ.
Харамсалтай нь, өөрийгөө нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөж, шалгуулахад бэлэн хэмээн мэдэгдээд байсан Ж.Мөнхбат шалгагдаж байх явцдаа Монгол Улсыг орхин гараад байна.
Сэтгэгдэл ( 12 )
Puu hamt ywdag baij kkk
solomgsod baigaa Mongolchyydaa bayachihad amarhan boljee.Bololtsoog ashgalaj urvagch tonyylchidiig oloos naad Solongosod ni byh hurngiig ni avaad dalaid hayachih .kkk.Hylgaichid urvagchid nohoin yheleer yhdeg jamtai.Siliin sain erchyyl.Mongol eg ornchid baival urvagchid tonyylchidiig haa baigaa ulsads ni irkedeldeg bylgem map baigyylah heregtei.TEDEND nohoin harin ta nart buyan eh oronchid.Mongoliin tyyhenmd munhurug bolno
Хөрөнгө, мэдүүлгээ тохиролцчихоод удахгүй очноо монголчуудаа
зохиолч гэнэт баяжсан нь тодорхой л байсан ш тээ. АТГ зохоилчийг зугтаахад нь юугаа хийж байсан бэ
Хөрөнгө, мэдүүлгээ яах талаар тохиролцоод ирнэ удахгүй ээ үхэрхэнүүддээ
Зугтаалгасан хүн ньбгаашдээ тэр нөхрийг хорь эсвэл зугтаалгагч өөрөө олж ир энэч зэвүүн нохойдоо аль хэдийн төлөвлөсөн байжээ
Мөнхбат бол ямарч боловсролгүй тэнэг орк ш дээ.Ийм оркийг л бид сонгуулиар толгой дээрээ гаргаж байгаа шүү дээр.Өсөхийн өлөн нь арилаагүй дарвагар хулгайч шүү дээ
хайрыг хүснэ мөн бусдыг битгий шүү номууд багшийн дээдийн интерном 4р дэлгүүрийн хажуу талын метромаллын альфа номд худалдаалагдаж бн
Энэ бол архаг хулгайч. Дэлгэрэх сумын авто замын төслөөс хэдэн арван тэрбумаар нь хуссан. Гэнэт баяжчихсан.
arcichin caxinochin
Мөнхбат бол шившгийн шившиг .үүнээс илүү муу хүн гэж байдаггүй байх. Ийм хүмүүс төр барьж байхад улс орон өөдлөх үү
Улныхан мөнгө хийхээр явсан толгойныхон хэргээсээ зугатаж явсаар монголд хэдэн хөгшид л үллэх нь ээдээ