Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-д уригдан, Швейцарийн Женев хот дахь төв байрнаас дэлхий дахинд хүрэх урилга гардаад буй Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Трио” уран сайхны кино нь одоогийн байдлаар дөрвөн тивийн найман кино наадмаас шагнал хүртээд байна.
Тухайлбал, дэлхийн А зэрэглэлийн хоёр ч наадмаас шагнал аваад байна. Тодруулбал, 1960 онд Д.Жигжид найруулагчийн бүтээсэн "Ардын элч” киноны Ариунаагийн дүр Москвагийн наадмаас "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ий шагнал хүртэж байсан бол 1976 онд Г.Жигжидсүрэн, Ж.Бунтар найруулагч нарын хамтарч найруулсан “Их бүрдийн домог” уран сайхны кино Чехийн Карловы Варын наадмаас Тэргүүн дээд шагналыг авч байжээ.
Түүнээс хойш 46 жилийн дараа “Трио” кино дэлхийн А зэрэглэлийн наадам болох Варшавын кино наадмаас “Үзэгчдийн таашаалд нийцсэн кино” шагнал хүртээд байна. Мөн Эстони улсад болдог “Таллины хар шөнө” хэмээх дэлхийн А зэрэглэлийн фестивалийн “Шилдэг” секторт уригдаж гарсан байна.
Үүнээс гадна дэлхийн B, C, D зэрэглэлийн наадмууд болох Тайландын Олон улсын кино наадмын "Шилдэг кино", АНУ-ын алдарт Палм Спрингсийн олон улсын кино наадмын “Шилдэг зураглаач”-ийн шагналыг хүртэж, монгол хүн анх удаа Хойд америкаас кино бүтээлийн шагналтай иржээ.
Канадын Монтреалийн олон улсын наадмын “Шилдэг найруулагч”, "Улаанбаатар" олон улсын кино наадмын “Шилдэг продюсер”, Африк тив, Египетийн Кайрогийн 2023 оны олон улсын кино наадмын “Шилдэг кино”, БНСУ-ын Жеонжугийн олон улсын кино наадмын фестивалийн “Дэлхийн шилдэг кино” гэсэн секторт уригдсаныг мөн онцлох хэрэгтэй.
“Хаадын хаан” пикчерс, Монголын дауны холбоо, Бурхан шашны Таравлин хийд зэрэг олон байгууллага зөвлөхөөр хамтарч ажилласан “Трио” уран сайхны киног бүтээхдээ 2020 оноос хойш гурван жилийн хугацаанд Монгол Улсын найман аймгийн онцлох үзэсгэлэнт газруудаар зураг авалт хийсэн байна.
"Энэхүү киногоор дамжуулж Олон улсад Монгол орноо сурталчлах, аялал жуулчлалын салбарт хувь нэмэр оруулахыг зорьсон" гэдгийг киноны найруулагч Д.Баттөмөр онцолжээ.
Тэрээр мөн тус киног "IP TV сувагт байршуулах тун харам байгаа. 2024, 2025 онд кино багийнхан маань хоорондоо ярилцаж байгаад шийднэ. Тиймээс үзэгчид та бүхэн заавал IPTV-д орохоор нь үзье гэсэн бодлоор хойш сууж хэрэггүй. Кино театрт үзвэл стандартад нийцсэн дуу, дүрсний чанартайгаар хүлээн авах боломжтой" гэдгийг зөвлөлөө.
Сэтгэгдэл ( 5 )
ер нь шагнал авч буй кинонуудын/монголд шүү/ ихэнх нь ядуу дорой байдал,өвчин эмгэг,архидалт,бидний хоцрогдонгуй байдал зэргийг гаргаж бусад улс орнуудад ийм байдлаар улсаа сурталчилж буй мэт санагддаг боллоо,
Үнэхээр тийм гайгүй кино юм бол уг нь харамлаж биш гуйж үзүүлмээр юм, тэгвэл дараа дараагийнх киноны борлуулалтанд нь хэрэгтэй ш дээ, зөвхөн орлого хөөгөөд хол явахгүй байх аа
Өөрөсдийгөө муухай доош хийх юм
zass surtei bandaash
Театрт үзэхгүй ээ хэт чанга чих ядараадаг