Сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй охиныг ЭСЭН МЭНД оллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 19

Баянхонгор аймгийн Жаргалант сумын "Нуурын өргөн мод" гэх газарт 16 настай /хөгжлийн бэрхшээлтэй/ эмэгтэй хүүхэд алга боллоо гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 03 сарын 15-ны өдөр 23.45 минутад иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус сумын цагдаагийн алба хаагчид онцгой байдлын алба хаагчдын хамт эрэн хайх ажлыг зохион байгуулж, 03 сарын 16-ны өдрийн 05:45 цагт хүүхдийг уулнаас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top