АТГ: Судалгааны ажлуудын үр дүнг танилцууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 19

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 52 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 76.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 228 дуудлага хүлээн авчээ.

Тус алба 2021-2022 онд зохион байгуулсан “Монголчуудын ёс заншил, уламжлал ахуй, соёлтой нийцсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны арга хэлбэрийг тодорхойлох судалгаа”, “Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах соён гэгээрүүлэх үйл ажиллагааны 2022-2024 оны стратеги, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, “Авлигын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээний үр дүнд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх аргачлал”, “АТГ-аас зохион байгуулж буй олон нийттэй харилцах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлын талаарх олон нийтийн санаа бодлын судалгаа”, “Монгол Улсын авлигын төсөөллийн индекс системийн динамик загвар”, “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтад шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагын талаарх судалгаа”-ны ажлуудын үр дүнг танилцуулах уулзалтыг 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр АТГ-ын “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top