Г.Ганбаяр Гүржийн эсрэг тоглолтод дуудагдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны (FIFA DAYS) өдрүүдээр Европ тивийг зорьж, гуравдугаар сарын 25-нд Гүржийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх билээ. 

Гүржийн шигшээ багтай тоглох тоглолтод оролцох 23 тамирчныг шигшээ багийн албаны зүгээр зарлаж, гуравдугаар сарын 18-наас 22 тамирчин эхний бэлтгэлд хамрагдлаа.

Словакийн Лигт тоглож буй Г.Ганбаяр шигшээ багтаа дуудагдсан бөгөөд түүний хувьд Гүржийн шигшээ багийн эсрэг тоглох боломжтой юм.

Мөн Ичиро Оцука ахлах дасгалжуулагч 20 хүртэлх шигшээ багаас хэд хэдэн залуу тоглогчдыг дуудсан нь шигшээ багийг илүү залуу бүрэлдэхүүнтэй болгож байна. 

Гүрж улсыг зорихын өмнө Үндэсний шигшээ баг "Моби Дээд лиг"-ийн клубүүдтэй нөхөрсөг тоглолтууд хийнэ. 
 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top