Хамгийн чинээлэг эртэй гэрлэсэн 5 алдартан

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20

 

Өмнөд Солонгосын хамгийн чинээлэг гэр бүлийн гишүүн болсон 5 эмэгтэй жүжигчнийг танилцуулж байна. 

5. И Ши Ён 

Уг жагсаалтын тавдугаар байрт жүжигчин И Ши Ён оржээ. Тэрээр 2017 онд рестораны бизнес эрхэлдэг Чо Сын Хюнтай гэрлэжээ. Чо Сын Хюн 20 настайгаасаа эхлэн уг бизнест хөл тавьж амжилтад хүрчээ. Түүний мөнгөн хөрөнгийн хэмжээ 2.50 тэрбум вон бол үл хөдлөх хөрөнгө нь 4.76 тэрбум воноор үнэлэгдээд байна. 

 

 

4. Хан Чэ Ён 

Жүжигчин Хан Чэ Ён 2007 онд өөр нэгэн алдартантай гэрлэх гэж байгаа тухайгаа зарлаж байсан. Түүний нөхрийн гэр бүлийнхнийг "Санхүүгийн ертөнцийн хааны гэр бүл" хэмээн нэрлэдэг. Тиймдээ ч Өмнөд Солонгост тун ч алдартай байдаг гэнэ. 

Нөхөр нь түүнийг гуйхдаа ойролцоогоор 7 тэрбум вон зарцуулж байсан гэдэг. Үүнд тансаг зэрэглэлийн алмаазан шигтгээ бүхий бөгж, үнэтэй спорт машин, тансаг зэрэглэлийн вилла дахь орон сууц зэрэг багтсан байна. 

 

 

3. Жон Жи Хён 

Жүжигчин Жон Жи Хён уг жагсаалтын гуравт бичигджээ. Урт хугацааны карьер болон үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилттай ажилласан тэрээр чамгүй чинээлэг алдартнуудын тоонд багтдаг. Гэсэн ч түүний нөхрийн хөрөнгийг домог мэт ярьдаг. 

Түүний нөхөр өмнө нь АНУ дахь нэгэн банканд захирлын алба хашдаг байсан нэгэн. Гэсэн ч Өмнөд Солонгостоо эргэн ирж аавынхаа хөрөнгийн менежментийн бизнесийн өвлөн авч компанийн нийт хувьцааны 70 хувийг эзэмших болсон байна. Түүний хөрөнгийг ойролцоогоор 586 тэрбум вон хэмээн тооцоолжээ. 

 

 

2. И Хе Ён 

Жүжигчин, дуучин И Хе Ён ч мөн өөрийн гэсэн үнэ цэнийг бүтээж чадсан нэгэн. Жүжигчин, дуучин, стилист, хувцас загварын брэндийн захирал зэрэг олон ажил эрхэлдэг тэрээр Бү Жэ Хунтай гэрлэжээ. Бү Жэ Хун нь "MBK Partners" компанийг үүсгэн байгуулагчдын нэг. Түүний жинхэнэ хөрөнгийг тодорхойлоогүй байгаа ч 2021 онд түүний компани 33.3 их наяд вонтой тэнцэх хөрөнгө эргэлдүүлжээ. 

Мөн 2017 онд Японд байрлах алдартай зугаа цэнгэлийн паркыг 1 их наяд воноор худалдсан тэрээр Өмнөд Солонгосын нөлөө бүхий бизнесменүүдийг нэг ажээ. 

 

 

1. Пак Жи Юүн 

Уг жагсаалтыг дуучин, жүжигчин, загвар өмөгч Пак Жи Юүн тэргүүлжээ. Тэрээр 2019 онд Жү Сү Ёнтой гэрлэжээ. Жү Сү Ён нь Kakao Talk-ийн дизайн хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Удалгүй тушаал ахиж Гүйцэтгэх захирал болсон тэрээр жилд 750 тэрбум воны цалин авдаг байна. Мөн урамшуулал болгон 2.72 тэрбум вон авдаг тэрээр алдартай жүжигчинтэй гэрлэсэн хамгийн чинээлэг эрхмээр тодроод байна. 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Monkjin(66.181.160.116) 2023 оны 03 сарын 22

Omnod solongosiin humuus inenh ni bayn chineeleg baihiinmaa

5  |  1
ggff(202.126.89.200) 2023 оны 03 сарын 24

cccmnzailoo

1  |  2
ттвьвв(117.111.25.23) 2023 оны 03 сарын 24

тллооиидлт

2  |  3
Zochin(66.181.161.16) 2023 оны 03 сарын 22

Ene erdened handj helhed ”oort chin hmaq ymiig” tgedd zvgeer algsaachh

10  |  4
Hh(59.153.115.125) 2023 оны 03 сарын 22

Jangum egchiin nuhuriig bur zevsgiin naimaa ntartai, barag bugdiig n bazdag hamgiin tom gar bdag geed bdagshd tee.

6  |  3
Эрдэнэ(192.82.73.61) 2023 оны 03 сарын 24

Зсссс хэнд хамаатай гэж

8  |  12
Top