Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Монгол Улсын хүн ам, улс орны эдийн засгийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангаж, байгалийн үнэт баялаг болох усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Цэнхэр алт" усны салбарын үндэсний чуулган 2023 оны гуравдугаар сарын 24-нд болно.
Энэ хүрээнд өнөөдөр /2023.03.20/ "Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудал" сэдвээр нэгдүгээр салбар хуралдааныг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр зохион байгуулж байна.
Дэлхийн усны өдөр 3-р сарын 22-нд тохиох бөгөөд Өөрчлөлт сэргэлтийг хурдасгая уриан дор Монгол Улс тэмдэглэн өнгөрүүлнэ.
Өнөөдрийн хуралдаанаар доорх асуудлын хүрээнд болно.
- Газрын доорх усны талаар Төрөөс баримтлах бодлого;
- Газрын доорх усны ордуудыг хамгаалах стратегийн зорилт;
- Газрын доорх усны эрэл хайгуулын өрөмдлөгийн ажлын стандарт, нормыг шинэчлэх шаардлага;
- Монгол орны ус хангамжийн одоогийн нөхцөл , ундны усны чанар;
"Оюу толгой" ХХК-ийн Усны менежмент ба сайн туршлага гэсэн сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөнө.
Сэтгэгдэл ( 1 )
Оюу толгой цэвэр ус х эх рнглэхээ болиоч дээ монгол орныг уу инхэнэ ээ лсэн цөл чолроө үдджэх н. Дээ