Яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Ерөнхий консул асан, "лайвчин" Д.Мөнх-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт сулласан билээ. Ингэхдээ түүнд хилийг хориг тавьж, зорчих эрхийг нь хазгаарласан юм.
Тэгвэл Д.Мөнх-Эрдэнийг дахин баривчилж, цагдан хорьжээ. Эх сурвалжийн мэдээлснээр прокуророос Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Тэрхүү гомдлыг шүүх хүлээж авч, Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорьжээ.
Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
эээ чааваас даа нөгөө муу муудаа дээрхэлхүү гэгчээр энэ нөхрийг одоо бас яасан бэ төрт байгаа жинхэнэ луйварчин хулгайч СҮ Батболд гэгчийг барьж хорихгүй байж новшнууд чинь юу вэ
Энэ Мөнх Эрдэнийн дэргэд хатгаж, онгироож, хорлодог хүн байна даа. Дайсан үргэлж яг дэргэд чинь байдаг. Амнаасаа болоод байна уу, хажуудах хүмүүсээ сайн анзаараач.