33 настай реппэр Tайга 38 настай дуучин Аврил Лавинтэй болзож байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Хосууд ч үүнийг баталсан бөгөөд реппэр Tайга өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Aврил Лавинд зориулан 80 мянган ам.долларын үнэ бүхий алмаазан шигтгээтэй зүүлт бэлэглэжээ.
Нью Йорк хотод байрлах алдартнууд үнэт эдлэл урлаач Эрик Мавани уг зүүлтэд 50 каратын хар болон цагаан алмааз, ягаан индранил чулуу орсон гэжээ. Хүзүүний зүүлтэд Аврилийн нэр мөн бичээстэй байх бөгөөд зүрхэн дээрх А үсэг болон гавлын яс, MFP хэмээх товчлол багтсан байна.
Дуучин Аврил Лавиний хувьд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Мод Сантай сүй тавих гэж байгаа тухайгаа зарласан. Харин гурван долоо хоногийн өмнө сүйгээ цуцалсан тухайгаа зарласан Аврил тун гэнэтийн шийдвэр гаргасан тухай түүний экс найз залуу Мод Сан дурджээ.
Шинэхэн хосууд болох Аврил болон Тайга нар Парисын загварын долоо хоногт хамтдаа оролцохоос гадна хэд хэдэн арга хэмжээнд хамтдаа зочилжээ.
Сэтгэгдэл ( 0 )