"Баян Монгол" чуулга зүүн аймгуудаар тоглолт хийнэ

2023 оны 03 сарын 20

Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн ууган хамтлаг Төрийн Шагналт Баян Монгол чуулга “Баян Монгол-2023” шилдэг уран бүтээлийн аялан тоглолтоо зүүн аймгуудаар тоглох гэж байна.

Энэ жил тус чуулгын 54 жилийн ой тохиож байгаа Монгол улсын цорын ганц хамгийн том бүрэлдэхүүнтэй жазз оркестр юм.

Аялан тоглолтын бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар /уртын дуучин/, Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар /Наагий/, Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр нарын дуучид оролцох ба өөрсдийн шилдэг уран бүтээлүүдээ толилуулна.

Тоглолтын хуваарь:

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум соёлын төв 3 дугаар сарын 22 19:00

Дорнод аймгийн Хөгжимт Драмын театр 3 дугаар сарын 23, 24 19:00

Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад 3 дугаар сарын 25 19:00 цагаас тус тус тоглоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88003041, 99084957

Соёл, урлагийг дэмжигч: ШУНХЛАЙ ХХК

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top