Цагдаагийн байгууллагад өнгөрөгч долоо хоногт буюу гуравдугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар тус тоотод оршин суух хаягтай 50 настай, эрэгтэй “Э” гэгч энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө биедээ 25 удаагийн зүсэгдсэн шархтай амь насаа алдсан хэргийг 32 настай, эрэгтэй “О” гэгч нь 31 настай, эрэгтэй “Э” гэгчтэй хамтран үйлдэж, хохирогчийн "Land Cruiser" маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан зугтсан болохыг илрүүлэн, баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )