УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.03.20/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт бэлэн болсон. Ирэх баасан гарагт санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газрын санал ирэхээр УИХ-д өргөн барина" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )