Гавьяат жүжигчин, нэрт балетчин Д.Алтанхуягийн тэргүүлдэг “Монголын балетын хөгжил сан”-гаас санаачлан зохион байгуулж ирсэн Балетын үндэсний V уралдааны тов эцэслэн батлагдлаа.
Балетын үндэсний уралдаан дөрөвдүгээр сарын 4, 5-ны Мягмар, Лхагва гарагт Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-т болно.
Оролцогчид болох 6-18 насны сурагчид хийгээд залуу бүжигчид Сонгодог балетын багийн болон Гоцлол бүжгийн төрлөөр өрсөлдөх ба бүртгэл гуравдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.
Энэ жилийн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Соёлын яамны Урлаг уран бүтээлийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, балетмейстер Б.Сэргэлэн, Монгол Улсын Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлох жүжигчин Б. Саруул нар шинээр нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )