БАЛЕТЫН ҮНДЭСНИЙ УРАЛДААН: Б.Саруул шүүгчдийн бүрэлдэхүүнд нэмэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

Гавьяат жүжигчин, нэрт балетчин Д.Алтанхуягийн тэргүүлдэг “Монголын балетын хөгжил сан”-гаас санаачлан зохион байгуулж ирсэн Балетын үндэсний V уралдаан ирэх дөрөвдүгээр сарын 4, 5-ны Мягмар, Лхагва гарагт Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-т болно.

Оролцогчид болох 6-18 насны сурагчид хийгээд залуу бүжигчид Сонгодог балетын багийн болон Гоцлол бүжгийн төрлөөр өрсөлдөх ба бүртгэл гуравдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.

Энэ жилийн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Соёлын яамны Урлаг уран бүтээлийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, балетмейстер Б.Сэргэлэн, Монгол Улсын  Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлох жүжигчин Б.Саруул нар шинээр нэмэгджээ.  
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top