Согтуурсан үедээ бусдын амь нас хохироосон иргэнийг саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

Цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ... тоотод “Хүн нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус дүүрэгт оршин суух 51 настай, эрэгтэй “Б” гэгч нь биедээ хөхрөлт, зулгаралт болон зүсэгдсэн шархтай амь насаа алдсан байжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 34 настай, эрэгтэй “А” гэгч нь согтуурсан үедээ хохирогчийн амь насыг хохироосныг шуурхай илрүүлэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top