Жулия Фокс турахын тулд эм хэрэглэдэг гэх асуудалд хариулт өгөв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

 

Холливудын "дүрэмгүй" бүсгүйчүүдийн нэг жүжигчин Жулия Фокс биеийн жингээ хасаж, туранхай байхын тулд "Ozempic" хэмээн бэлдмэл хэрэглэж байгаа гэх асуудалд хариулт өгчээ. 

Үргэлжид илэн далангүй байдаг тэрээр "Би чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулагдсан тэр эмийг хэзээ ч турахын тулд хэрэглэж байгаагүй. Хүмүүс надаас турсаар л байна уу гэж асууж, Ozempic уудаг гэж хоорондоо ярилцаж байна. Тийм биш ээ. Би үүнийг хэзээ ч хэрэглэж байгаагүй. Хэзээ ч хэрэглэхгүй гэж бодож байна" гэжээ. 

33 настай Жулия Фокс төрснийхөө дараа багагүй жин нэмсэн. Тэрээр өөх соруулж, ботокс хийлгэсэн тухайгаа хуваалцаж байсан. Мөн реппэр Канье Уэсттэй болзож байх үедээ түүний шахалтаар багагүй жин хассан тэрээр сүүлийн үед хөгшрөлтийн тухай багагүй дурдах болсон. Байгалийн жамаар хөгширч буй үйл явцыг элдэв төрлийн бүтээгдэхүүнээр зогсоохыг хүсэх нь бүтэхгүй зүйл хэмээн боддог тэрээр бүсгүйчүүдийг ч мөн үүнд ач холбогдол өгөхгүй байхыг зөвлөжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top