Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг "Дэлхийн дауны хам шинжийн өдөр" хэмээн онцолдог.
Дауны хам шинж нь хүний биеийн эсүүдэд илүүдэл хромсом агуулагдсанаар бий болдог генетикийн өөрчлөлт юм. Дауны хам шинжтэй хүн бүхний сурах чадвар тодорхой хэмжээгээр удаан байна. Дауны хам шинжтэй хүмүүсийн дунд нийтлэг эрүүл мэндийн онцлогууд байдаг бөгөөд зарим өвчинд өртөмтгий байх талтай. Гэсэн ч хамгийн гол нь дауны хам шинжтэй хүн бүхэн өөрийн гэсэн онцлог шинж чанар, давуу болон сул талтай, бидний л адил хүмүүс гэдгийг хүндэлж, ойлгож хандах нь чухал.
Энэ өдрийг тохиолдуулан Дауны хам шинжтэй хүмүүсийг ойлгоход тань туслах дэлхийн хамгийн алдартай 6 киног санал болгож байна.
1. The Peanut Butter Falcon (USA)
Загасчин залуу дауны хам шинжтэй залууг хөдөө тосгонд байрладаг бөхийн сургуульд оруулахын тулд гэрээ орхин, шинэ амьдралд хөл тавьж буй тухай өгүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )