Дуучин Сын Ри олны эгдүүцлийг хүргэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

 

"Big bang" хамтлагийн дуучин асан Сын Ри өнгөрсөн хоёрдугаар сард шоронгоос суллагдсан. Хууль бус мөрийтэй тоглоом тоглосон, мөнгө завшсан, биеэ үнэлэхэд уриалсан зэрэг нийт 9 төрлийн гэмт хэрэгт буруутгагдсан тэрээр 2022 оны тавдугаар сард 1 жил 6 сарын хорих ял авсан билээ. 

Энгийн амьдралдаа эргэн орсон тэрээр цагийг хөгжилдөж өнгөрөөж буй бололтой. Эх сурвалжуудын дурдаж буйгаар Сын Ри танил найз нөхөдрүүгээ утастан шөнийн цэнгээний газар орж хөгжилдөхийг санал болгосон гэнэ. Хоолой нь урьд өмнөхөөсөө тайван сонсогдож байсан ч засраагүй мэт санагдсан тухай эх сурвалжууд дурдсан бөгөөд түүний ийнхүү авирлаж буй нь олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүртээд байна. 

Түүнийг суллагдахад эсэргүүцэж байсан хүмүүс олон бий. Сын Ри дээд шүүхэд эцсийн мэдүүлэг өгөхдөө "Би өнгөрсөн 3 жилийг өөрийнхөө өнгөрсөн амьдралын тухай эргэцүүлэн бодоход зарцуулсан. Цаашид илүү сайн хүн болно гэдгээ амлаж байна" хэмээж байсан. Үүнийг нь хүндэтгэн үзэж түүний ялыг хөнгөлсөн бөгөөд суллагдсан даруйдаа дахин наргиж, цэнгэхийг урьтал болгож буй нь олны эгдүүцлийг хүргээд байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кк(202.126.90.96) 2025 оны 03 сарын 13

бүхэл бүтэн кино хийхээр гэмт хэрэгт орооцолдсон баагий ямар бага ял аваа вэ

3  |  0
iuhjp(202.9.46.169) 2025 оны 03 сарын 13

notloh barimtaa ustgasaar baigaad edleh ystoi ylaa edleegui dahij gemt heregt orootsoldoh l baih daa

2  |  1
Idgaf(202.21.124.133) 2025 оны 03 сарын 13

Tgd yah bsin uilah bsin bhda hha

3  |  1
Dukd(202.21.124.3) 2025 оны 03 сарын 13

Oor eh survalj zondoo bdg shu :))\n

1  |  0
Duk(66.181.161.57) 2025 оны 03 сарын 13

Hudlaa shaagaad bhiin iim medeelel garaagvi solongosiin sns deer ym bhgvi bhad mongoliin jalga site l ym olood bicheed bhiimdaa

6  |  3
Зочин(202.126.89.33) 2025 оны 03 сарын 13

Үнэн мэдээлэл түгээнэ үү. Шүүхээс нотлох баримт баттай олоогүй шүү. Хэрэгтэй гэвэл шүх хурын протокол нь твиттэрт зөндөө бга.

3  |  0
Top