Өнөөдөр Дэлхийн УСНЫ ӨДӨР

2023 оны 03 сарын 22

1993 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 27 дугаар чуулганаар жил бүрийн гуравдугаар сарын 22-ний өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Үүнээс хойш уг өдрийг жил бүр өөр өөр сэдвийн дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон.

Энэ жил олон улс “Дэлхийн усны өдөр”-ийг ус болон  ариун цэврийн байгууламжийн асуудал, хямралыг шийдвэрлэхэд шаардлагатай аливаа "ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ" уриаг олон нийтэд уриалан тэмдэглэж байна.

НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 2005 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ өдрийн гол зорилго унд болон ахуйн ус болон усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийт, нийгмийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг, усны нөөц багатай орны тоонд багтдаг. Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Гэхдээ газрын доорх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, хэдэн зууны жилээр нөхөн сэргээгддэг байна.

Өөрчлөлтийг хурдасгая, хүн бүр чадах зүйлээ хийцгээе!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top