"Улаанбаатар" медиа урлагийн наадамд бүтээлээ ирүүлэхийг урьж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 03 сарын 23

Найм дахь удаагийн "Улаанбаатар" Олон улсын Медиа урлагийн наадам (УБОУМУН) ирэх тавдугаар сарын 23-30-нд зохиогдох гэж байна.

“Монтаж” хэмээх сэдэв дор зохиогдох энэ удаагийн наадамд медиа бүтээлүүдийн санааг хүлээж авах юм.

Технологи асар хурдтай хувьсан хөгжсөөр буй өнөөдрийн нийгэмд хүмүүн бид медиагаас бүхий л төрлийн мэдээллийг авах болсон ч тэрхүү мэдээллээр нэгдэхийн оронд хамгийн эгэл, өдөр тутмын зүйлс дээр ч бие биеэсээ тусгаарлагдсаар байна. Ертөнцийг хүлээн авах сэрэл мэдрэмж ч эрс хувьсаж, байгаа, байхгүйн зааг бүдгэрч, технологи, хүн төрөлхтний харилцан хамаарал оршихуйг тодорхойлох болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Иймд энэ удаагийн наадмын голлох үзэл санааг “монтаж” буюу эвлүүлэг хэмээх үгээр төлөөлүүлж, үндэстний онцлог, итгэл үнэмшил, сүсэг бишрэл, газар зүй болон байгалийн тогтоц зэргийн тусгал бидний өдөр тутмын амьдралд хэрхэн бууж, дэлхий дахины амьдралын нийтлэг хэв төрхийг бүтээж буйг илэрхийлэхийг зорино.

Нүдэнд үл үзэгдэх мэдээллийн ертөнц, бодит ертөнц, цахим ертөнц сүлэлдсэн энэ орчинд хүн гэдэг код мэт. “Жинхэнэ” нийгэм, “жинхэнэ” бодит байдал үгүй болж байна уу? Ер нь бодит байдал гээч бий юү?

Оролцох уран бүтээлчид өөрийн танилцуулга болон бүтээлийн санааг program@artscouncil.mn майл хаяг руу 2023 оны гуравдугаар сарын 30 дотор илгээнэ үү.

Холбоо барих: 11-319015, 88222094

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top