Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэдэг бол тухайн аймгийнхаа иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах, хамгаалах үүрэгтэй байдаг. Гэтэл Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ваанчигийн Мөнхбат нь энэхүү үүрэг хариуцлагаа үл хэрэгсэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуулиудыг зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргасан талаар мэдээллүүд байдаг. Хүн зодож гэмтээсэн, танхайрсан, төсвийн мөнгийг зоргоороо зарцуулсан гэх мэт болж бүтэхгүй асуудлуудад олонтаа холбогдож байсан тэрбээр дахин шинээр хэрэг түвэг тарьжээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар В.Мөнхбат нь Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А-г зодож танхайрсан байна.
В.Мөнхбатын өмнө нь холбогдож байсан хэргүүдээс сануулахад, Дундговь аймагт амь насаа алдсан гурван ченжийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Б-г зодож гэмтээн 2017 оны есдүгээр сард шүүхээр шийтгэгдсэн тогтоолтой.
Мөн 2012-2016 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд АН-аас сонгогдсон төлөөлөгч Т.З-г Нутгийн удирдлагын ордонд зодож танхайрсан, аймгийн ИТХ-д МАН-аас сонгогдсон төлөөлөгч Ө.Б-г Голомт банкны байранд зодож танхайрсан, иргэн М-г ажил, албан тушаалтай нь холбоотойгоор зодож, танхайрсан, Даланзадгад сумын ИТХ-д нэг тойргоос сонгогдсон төлөөлөгч Б.А-г 2022 онд зодож хавиргыг хугалж байсан.
Даланзадгад сумын ИТХ-ын МАН-ын бүлгийн хуралд энэ онд оролцох үедээ сумын ИТХ-ын төлөөлөгч А-г зодож танхайрсан гээд нэг хүнээс гарамгүй олон балмад үйлдлийг түүнтэй холбоотой тэрбээр гаргажээ. Монголчууд эрт үеэс “Нэр хугарахаар яс хугар” гэж хэлж ярьж заншсан ард түмэн. В.Мөнхбатын энэ мэт увайгүй үйлдэл ил цагаандаа гарч төрсөн нутагтаа гишгэх газаргүй болсныг хэн хүнгүй харж, мэдэж байна Түүнчлэн аймгийн ИТХ-д иргэдээ төлөөлнө гэж том том ярьдаг хэрнээ хувь эрх ашгаа л урьтал болгож, бусдад удаа дараа хүч бяраа үзүүлэн, хэрэг үйлдсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөсөө огцроод зогсохгүй дагалдах албан тушаалуудаа ч өгөх нөхцлийг нэгэнтээ бий болгожээ.
Сэтгэгдэл ( 8 )
Энэ эргүү чинь зодогчийн үүрэгт ажилтай юм биш үү,
Яахаараа ийм балмад амьтан бүр иргэдийн төлөөлөл гээд яваад бдаг бнаа. Хууль үйлчилдэггүй юм уу?
Энэ хүн засаг дарга болбол хүн алахын байна
Heleed oilgohgui bgaa iljignuudiig sain zodoh heregtei. Zuv sain zod
Шууд огцруул, хүний биед халдаж, зодно гэдэг чинь эрүүгийн гэмт хэрэг биздээ!!!
sagsyy ork shoron
sagsyy ork shoron
iim xun baidgaa.