"Цэцэгнээс хөөрхөн хөвгүүд" буюу "F4" киноны од, жүжигчин Гү Хе Сон карьераа эхлүүлснээс хойш биеийн жингээ тогтмол хадгалж чаддагаараа алдартай.
Шүтэн бишрэгчид нь түүний жингээ барьдаг нууцыг ихэд сонирхдог. Маш олон бүсгүйчүүдийн сонирхдог асуултад Гү Хе Сон инстаграм хуудсаараа дамжуулан хариулт өгчээ.
Түүний жингээ хасах, хэвийн жингээ тогтмол барих нууц нь "өлсөх" гэнэ.
Энэ тухайд "Хоолны дэглэмээ эхлээд хоёр өдрийн турш мацаг барих аргаар эхлүүлэхийг "сэтгэл зүйн хоолны дэглэм" гэж нэрлэдэг. Та эхлээд өлсөөд сурчих юм бол дараа нь хоолны дэглэмийн үеэр өлсөх нь бага байх болно. Ерөнхийдөө та өлсөж байна гэж бодсон учраас л юм идэх гээд байдаг. Яг үнэндээ өлсөж байгаа эсэхээ ч сайн мэддэггүй. Хэрэв хоёр хоног тэсч чадвал гурав дахь өдрөөс нь юм идэх ёстой гэсэн бодлоосоо ангижирч, хагас порц хоол идээд л цаддаг болно. Энэ хоёр хоногийн хугацаанд санамсаргүйгээр юм идэх нь өнгөрсөн хугацаанд гаргасан хүчин чармайлтыг чинь үгүй хийнэ гэдгийг мартаж болохгүй. Мэдээж, ус сайн уух хэрэгтэй. Хоолны дэглэмийн хамгийн эхний бөгөөд чухал зүйл бол сэтгэл зүйн хувьд өөрийгөө ажиглаж, тэвчих явдал" гэж тэрбээр сэтгэгдлээ хуваалцаад байна.
Хүний бие зуршилд хурдан дасдаг. Тиймээс түүний энэ арга сэтгэл зүйн хувьд чухал нөлөө үзүүлдэг гэнэ.
Хэрэв та өдрийн тодорхой цагт тодорхой хэмжээний хоол идэж дассан бол цадсан хэдий ч тархи тань өлссөн мэдрэмж өгсөн хэвээр байдаг аж. Харин энэхүү хоёр өдрийн мацаг таныг уг зуршлаас тань ангижруулах гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
hoorhon egch bn amjilt hvsie mundagshvv