“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулган эхэллээ

2023 оны 03 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулган өнөөдөр /2023.03.24/ Корпорэйт конвеншн центрт болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар хамтран зохион байгуулах чуулганд усны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачид болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцож буй юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Хүн ам, үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон бөгөөд 2022 оны байдлаар 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгээд байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.193.218) 2023 оны 03 сарын 26

Секундад 800 литр цэвэр ус хэргэлээл Монголыг оронд оруулж байгаа Оюутолгойгоо хаацаалаад агаарын юм улиад байх хэрэггуй дээ

1  |  0
Ард(166.205.147.39) 2023 оны 03 сарын 26

Энд тэнд очиж , гоё гоё бичсэн юм уншиж, хэдэн төмөр тараахаас өөр юм хийгээч ээ!!! Казиночин, нүүрсчин , хулгайч аа!!!

1  |  0
Top