Орос дахь хамгийн том Буддын “Тубтен Шедруб Линг” хийдийн барилгын ажил дуусжээ. Хийдийг Тувагийн нийслэл Кызыл хотноо байгуулсан байна.
Дээрхийн гэгээн Далай лам 30 жилийн өмнө Тувад айлчлахдаа хийдийг барих газрыг сонгож байжээ. Буддын цогцолборын архитектур нь Төвд дэх Далай ламын Потала ордныг санагдуулна. Алдарт Потала ордныг VII зуунд далайн түвшнээс 3700 м өндөрт барьсан ба дэлхийн гайхамшгийн нэгт тооцогддог.
Хийдийн гол дуганы өндөр нь 56 м. Энэ нь 20 давхар байшинтай дүйцэх юм. “Тубтен Шедруб Линг” хийдэд Тува, Энэтхэгийн 15 лам суух ба цаашид лам нарын тоо 30 болгож, нэмэхээр төлөвлөж байна. Хийдийн нэг давхарт 1921-1944 онуудад нурааж, устгасан Тувагийн сүм хийдүүдээс үлдсэн Буддын шашны эд, хэрэгслийн үзэсгэлэн гаргана. Энд нийт гурван мянга орчим үзмэр байрлуулах аж.
Сэтгэгдэл ( 5 )
Хамаг монголчууд мандан бадраг атаа уур омоггүй эв найртай байх болтугай
Гайхамшигтай сайхан хийд баригдсан байна хамаг амьтан зовлонгоос хагацаж сэтгэлийн амгаланг олох болтугай буянд нь даган баясья
Чи юугаа мэдээд байгаа юм бэ хоосон толгой гэдэг чинь шууд мэдэгдэж байна
Buddiin hiid bish ee, tyvdizmd idegdej munharch tulegdsen tyvdizmiin hiid...\nTyvdismd tylegdej munharch duhaa tsoortol morgood saijirdag bol odiid mongol, tyvd balba gesen 3 navsgar gyilgachin ulsuud hogjiliin manlai baih baijee...\nDelhiin hogjiliin adgiin shaar bolson mongol tyvd balba gesen 3 navsgar gyilgachin ulsuud baina. 1 ni ih sergelen tsovoo nogoo 2 mankuur boolooroo tejeelgej chaddag.
Түвдэн шадивлан гэж монголчлох юм байна.