Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид баасан гарагийн орой Гүржийн шигшээ багийн эсрэг тоглолтын өмнөх сүүлийн бэлтгэлээ хангасан юм.
Бэлтгэлийн эхэнд ахлах дасгалжуулагч Ичиро Оцүка баг тамирчдад хандан "Олдсон боломжоо ашиглаж чадсан, тухайн мөчид өөрийгөө харуулж, өөрийгөө дайчилж чадсан тоглогч амжилтанд хүрдэг тухай сануулж, өөртөө итгэлтэй дайчин хамгаалалт сайтай тоглох хэрэгтэй" гэж олон тамирчдын түүхүүдээс иш татан хэлэв.
Тоглолт өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-нд монголын цагаар 22:00 цагт эхэлнэ. 12 дахь тоглогч болсон фанат, хөгжөөн дэмжигчид та бүхний шигшээ багийн тамирчдаа дэмжихийг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )