Гавьяат жүжигчин, нэрт балетчин Д.Алтанхуягийн тэргүүлдэг “Монголын балетын хөгжил сан”-гаас санаачлан зохион байгуулж ирсэн Балетын үндэсний V уралдаан ирэх дөрөвдүгээр сарын 4, 5-ны мягмар, лхагва гарагт Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-т болно.
Оролцогчид болох 6-18 насны сурагчид хийгээд залуу бүжигчид Сонгодог балетын багийн болон Гоцлол бүжгийн төрлөөр өрсөлдөх ба бүртгэл гуравдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилж, оролцогчдоо тодрууллаа.
Балетын үндэсний уралдаанд нийт 34 багийн 375 оролцогч авьяас сорин өрсөлдөхөөр тодроод байна. Тодруулбал,
Балетын үндэсний уралдаанд Улаанбаатар хотоос гадна Төв, Дархан-Уул, Орхон, Увс, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ аймгийн оролцогчид зорин ирсэн нь уралдааныг илүү өргөн цар хүрээтэй болгож байна.
Сэтгэгдэл ( 0 )