АТГ-аас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн шүүхэд түүнд хязгаарлалт тогтоох, хилийн хориг тогтоох арга хэмжээ авахаар прокурорын байгууллагаас шүүхэд хандсан асуудлыг авч хэлэлцлээ. Шүүх хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хязгаарлалт тогтоох, хилин хориг тавих шаардлагагүй гэж үзсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Эргэн сануулахад, Зам тээврийн хөгжлийн /ЗТХ/ сайд асан Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тухай үед Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдын холбоотой гэгддэг "Страто" ХХК-д давуу байдал бий болгон "тушаал гаргасан" гэх хэрэгт буруутган яллагдагчаар татсан байдаг. Тэрбээр 2019 оны тавдугаар сарын 3 /2019.05.03/-нд “Авто замын ангилал шилжүүлэх тухай” 134 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Улсын чанартай авто зам” статустай болгож шийдвэрлэсэн гэдэг. Харин 2019 оны долдугаар сарын 1-ний өдөр “Улсын чанартай авто замыг эзэмшүүлэх тухай” 227 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын холбоотой гэх “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэдэг билээ.
Сэтгэгдэл ( 3 )
зугтчихвал тэр шүүгчид нь хариуцуулж яллагдагчаар татах хэрэгтэй.
NOVSH GEJ
ene atiisan hulgaich orgood alga bolno