Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Витамин нь эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиараа биологийн идэвхит бүтээгдэхүүний төрөлд хамаарагддаг. 2022 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн зөвшөөрлийн тухай хуулиар биологийн идэвхт бүтээгдэхүүний зөвшөөрлийг цуцалсан. Гэхдээ энэ хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн биологийн идэвх бүтээгдэхүүний хуулиар бүртгэгдсэн байх ёстой. Бүртгэлтэй барааг хилээр нэвтрүүлдэг. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг дотор нь эм төст, хүнс төст гэж хоёр ангилдаг. Эм төст биологийн бүтээгдэхүүнд эм, эмнэлгийн хэрэгслийн хуулиараа хилээр нэвтрэх гэрчилгээтэй байдаг. Харин хүнс төст биологийн бүтээгдэхүүнд витаминыг мөн хамруулж үздэг. Витаминыг хүнст төст гэж үздэг ч зарим төрлийн витаминууд нь эм төст ангилалд ордог учраас бүртгэгдсэн байхыг шаарддаг юм.
ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа "Гаалийн байгууллага биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу витаминыг оруулахгүй байна гэх асуудал яригдаж байна. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хууль гэсэн хоёр хуулийн хоорондын зөрчлийг арилгах шаардлагатай байгаа. Үүнийг УИХ-аас баталж өгдөг.
Аль нэг хуулийг хүчингүй болгож, хүчинтэй хуулиа дагаж мөрдөх ёстой юм. Дээрх хоёр хуулийн заалтын зөрчлийг арилгах санал, санаачилгыг Гаалийн байгууллагаас гаргаж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ГЕГ-аас албан тоот хүргүүлсэн. Эм, эмнэлгийн хэрэгслийн 15 дугаар зүйлд зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгслийг хилээр оруулахыг хориглосон. Хэрэв бүртгэлгүй эм, витамин, биологийн идэвхт бүтээгдэхүүн оруулж ирснээс үүдэн иргэн эрүүл мэндээрээ хохирсон байх эрсдэлтэй тул Гаалийн байгууллагаас үүнд хяналтаа тавих үүрэгтэй, хар тамхи мансууруулах бодисын найрлагатай байх вий, иргэдийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёр хуулийн хооронд үүссэн зөрчлийн залруулга удахгүй хийгдэх байх. Бид шийдвэр гаргах байгууллагуудад саналаа өгөөд хүлээж байна." гэлээ.
Сэтгэгдэл ( 5 )
Эм байтугай алт, бас нүүрс хэдэн зуун мянган тонноор нь хулгайгаар гараад байхад юу ярьдаг МАЛ вэ ?
ene yasan huuheni nertein . chi uheh bolhor amaa olohgui galais hulgai hiisne em tsusladag shuu b ur galaias hulagi higeel.
nimsuren geed muuhia boo huni mah idesne booo vampire bileee .
nimasuren geed neg shien dund gobi boo aiam rmuuhai ailin huuhed alad tahilag hidgein baigan shuu
heel hauulia ingej nehdegin bilee.uhsne huure lla ryunihan toloo ingej uhtele mongo nehd suduin.