SOS: Залилангийн хохирогчийн тоо нэг жилийн дотор 87%-иар нэмэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 28

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд гадаад улс оронд ажиллаж амьдрах нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор залилах гэмт хэрэг жил ирэх тусам өсөх хандлагатай байна.

Залилах гэмт хэрэг улсын хэмжээд 2022 онд 11839 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5281 буюу 80.5 хувиар, нийслэлийн хэмжээнд 9810 бүртгэгдсэн нь 4570 буюу 87.2 хувиар тус тус өссөн байна.

Иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавих, бусдаас мөнгө зээлэх, тусламж авч "Виз найдвартай гаргана" гэсэн хуурамч зарын дагуу хэн нэгэнд ханддаг. Гэтэл "найдвартай" хэмээн амласан этгээд иргэдийн мөнгийг авч залилсаар байна.

Мөн бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй "аман гэрээ" хийж их хэмжээний мөнгө залилуулсан иргэд нэмэгдсээр иржээ.

Солонгос Улс руу зорчих визийг виз мэдүүлэгч өөрийн биеэр зөвхөн визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх албан ёсны 10 байгууллагаар виз мэдүүлэх боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top