Маргааш буюу 2023 оны гуравдугаар сарын 29-ний 06:00 цагт Механик тээврийн сургууль болон "Хөсөг" трейдийн уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад дараах байдлаар өөрчлөлт орно.
Тухайн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулснаар, Механик тээврийн сургуулийн уулзварын тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 26.9 хувиар сайжирна. Мөн "Хөсөг" трейдийн уулзварын тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 41.6%-иар сайжирна гэсэн тоон судалгаа гараад байгаа ажээ. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс дээрх чиглэлийн өөрчлөлтийг 21 хоног туршихаар болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )