Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь нас хохироож, таксины жолоочид халдсан этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид шуурхай таслан зогсоолоо.
Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 40 минутын үед иргэн “Г” нь дүү “Б”-ийн хамт такси үйлчилгээнд явж байх үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн 45 настай, эрэгтэй “Б” гэгч нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зорчих үедээ жолоочийн хамт явсан 25 настай, эрэгтэй “Б”-ийн биед хутгаар зүсэж амь насыг нь хохироожээ.
Улмаар жолооч “Г”-ийн биед халдахаар хөөж байх үед нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид таслан зогсоож саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Yaduu bn geed hun alaad,huchirhileed,zodood bh estoi umu? Guilga guigaad shil yas tuugeed yaaj iigeed humust tuslaad ayaga hooloo olj ideh bolomj buren baigaa.Yadahad l Ulaan chuluut deer ochij hog tuugeed ch bolob talhii zah booob boirtdognii helterhii oldono!
ийм новшнуудыг шууд цаазаар авах хэрэгтэй улс орны ядуу зүдүү байгаагийн гай нь ингэж гарч ирдэг болж байгаа юм байна