Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д. Дэлгэрбаяр, ахлах мэргэжилтэн Э.Лхамсүрэнбаатар, мэргэжилтэн М.Ариун-Эрдэнэ, нягтлан бодогч Ж. Нямжаргал нар Орхон аймагт зохион байгуулагдсан “Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам”, “Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам”-ын гүйцэтгэлийн тайланг Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагад өнөөдөр /2023.03.29/ танилцууллаа.
“Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам”-ын үндсэн төрлөөр уулын цана, гүйлтийн цана, гүйлтийн тэшүүр, шорт трейк, шайбтай хоккей, үзүүлэх тоглолтоор снөүбоардын төрөлд 12 аймаг, 7 дүүргийн нийт 417 тамирчин, 24 дасгалжуулагч 357 багц медаль, “Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам”-ын үндсэн төрлөөр уулын цана, гүйлтийн цана, гүйлтийн тэшүүр, шорттрейк, шайбтай хоккей, үзүүлэх тоглолтоор снөүбоардын төрөлд 12 аймаг, 7дүүргийн нийт 244 тамирчин, 17 дасгалжуулагч 210 багц медалийн төлөө тус тус хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.
Наадмыг зохион байгуулах хороог дарга, нарийн бичиг, гишүүд гэсэн 23 хүний үндсэн бүрэлдэхүүнтэй, хорооны бүрэлдэхүүнд 9 дэд хороог 70 хүнтэй ажиллуулахаар байгуулсан. Наадмыг зохион байгуулахад төрийн болон төрийн өмчит байгууллагын 10 барилга байгууламж, 35 авто тээврийн хэрэгсэл, 60 орчим аж ахуйн нэгж байгууллагын 500гаруй ажилтан албан хаагчид ажиллаж “Нөхөрлөл Тэмүүлэл-Амжилт” уриан дор 2023 оны хоёрдугаар сарын 06-13-нд зохион байгуулсан.
Зохион байгуулалтын онцлох ажлууд:
Сэтгэгдэл ( 0 )