Жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдөрт зориулсан Мастер ангиллын тамирчдын Футзалын тэмцээн нийт 5 насны ангиллаар МХБХ-ны Футзалын ордонд гуравдугаар сарын 21-нээс өнөөдрийг хүртэл явагдаж өндөрлөлөө.
Өнөөдөр хаалтын ажиллагаанд Гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Доржпалам, Монгол Улсын анхны шигшээ багийн тоглогч, ОУХМ Б.Рэндоо, Буриад улсын Соёлын гавьяат ажилтан Ё.Максим, Сансар сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Тогоо С.Сайнцог, Ц.Чомбуу агсны үеэл дүү Ц.Дашзэвэг Х.Энхтуяа, МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар, Академич С.Дэмбэрэл нар оролцож, медальт байранд орсон багуудад шагнал гардууллаа.
Нийт 5 насны ангиллаар 35 баг өрсөлдсөн тус тэмцээний 40+ насанд хүрэл медалийг Red Raiders, мөнгөн медалийг Гансонор, алтан медаль цомыг Метро, 50+ насанд хүрэл медалийг Оюутолгой, мөнгөн медалийг ИДССХ, алтан медаль цомыг Эрчим, 55+ насанд хүрэл медалийг Аврагч, мөнгөн медалийг Ирвэс, алтан медаль цомыг СП Фалконс, 60+ насанд хүрэл медалийг МӨХолбоо, мөнгөн медалийг Хөдөлмөр, алтан медаль цомыг Хилчин, 65+ насанд хүрэл медалийг Хилчин, мөнгөн медалийг Соёмбын Барсууд, алтан медаль цомыг Бага тойрог багууд тус тус хүртлээ.
Хаалтын ажиллагааны үеэр Ц.Чомбуу агсны нэрэмжит цомыг ОУХМ Шигшээ багийн хаалгач Ш.Баянжаргалд гардуулан өгч мөн дурсгалын цом өргөмжлөлийг тус "Сансар Цом" тэмцээнийг амжилттай зохион байгуулж хамтран ажилсан хүндэт зочдод гардуулан өгсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )