Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсон өнгөрсөн 33 жилийн түүхэнд сонсогдоогүй хачирхалтай үйлдлийг Өмнөговийн хэсэг сонгогч гаргав. Хэрэгт холбогдсон УИХ-ын хоёр гишүүнийхээ “Бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйн төлөө тэмцэнэ” хэмээн Өмнөговь аймгийн ИТХ-ын индрээс мэдэгдэл хийсэн зарим хүн, тэдний төлөөлөл болж төр, захиргааны ахмад ажилтан, шинэ Үндсэн хуулийг тогтоогчдын нэг гэж өөрийгөө танилцуулсан иргэн Б.Зандраа гарч ирэв. Ер нь тус аймгийн зарим ахмад буруу хэрэг хийсэн гишүүдээ “өмгөөлж”, тэмцэл өрнүүлж байгаа юм байх.
Тус аймгаас парламентад суусан Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг “нүүрсний” хэрэгт холбогдуулан шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэн, холбогдох дэд болон байнгын хороодоор хэлэлцүүлээд, хуульд заасан ажлын тав хоногт багтаан, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орууллаа.
УИХ-ын өчигдрийн /2023.03.30/ нэгдсэн хуралдаанаар Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж, шийдвэрлэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах нь зөв гэж үзжээ. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Нөхцөл байдал ийм дээрээ тулсаар байтал гишүүдээ өмгөөлсөн сонгогчдын төлөөлөл гэгчид “Өмнөговь аймгийн 70 гаруй мянган иргэдээс хууль ёсоор сонгогдон УИХ-д төлөөлж суугаа УИХ-ын хоёр гишүүнийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах ёстой. Энэ хоёр гишүүн бидний санал бодлыг төрд дамжуулах гүүр болж байгаа. Өмнөговь аймгаас Засгийн газрын гишүүн, төрийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга байхгүй. Ийм байхад хоёр гишүүнээ түдгэлзүүлчихвэл төрд өмнөговьчуудыг төлөөлөх хүнгүй болно. Өмнөговь жирийн аймаг биш, улсынхаа төсөв, санхүүгийн 70 гаруй хувийг нуруундаа үүрч буй стратегийн асар том ач холбогдолтой газар. Ийм аймаг төрд төлөөлөлгүй болох нь хэнд ашигтай вэ. Аймгийн иргэдийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдээ төлөөлж энэ асуудлыг УИХ-д уламжилж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдэгдэл сонордуулж, олны нүдийг орой дээр нь гаргана гэгч боллоо.
Ном ёсоороо бол харин ч “Хууль бус үйлдэл гаргасан этгээдүүд 70 мянган иргэнийг төлөөлөн төр түших ёс зүй үгүй, бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, буруутай нь тогтоогдвол нэн даруй эргүүлэн татъя” хэмээн шаардах учиртай. Хэрэг хийсэн нь илэрсэн төлөөллөө өмгөөлж тэмцэнэ гэсэн сонгогчдыг ойлгохгүй нь. Ингэтлээ хаацайлаад байгаагаас харахад гишүүд хулгайлж, тэднийг өмгөөлөөд буй сонгогчид нь хулгайн “идээ”-нээс хуваан хүртэж хам хэрэгтэн болсон ч юм шиг. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэдэг уг нь үймж сандраад байх зүйл биш. Буруугүй бол буцаад л сонгогчдоо төлөөлөөд төрөө түшнэ, буруутай нь тогтоогдвол байх ёстой газраа л очиж, аймгийн иргэд харин ч нэр цэвэр хүмүүсээрээ төлөөлүүлнэ биз. Гүүр ч гэж дээ, Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд анх гишүүний үнэмлэхээ гардах үед харагдаагүй шигээ чуулганд суух нь ч өдрийн од, ам нээх нь ч бараг үгүй л хүн. Өнгөрсөн гурав шахам жилд өмнөговьчуудын эрх ашгийн төлөө тэгтлээ сүрхий дуугарсан нь юу л бол. Өмгөөлүүлэхийн цаана огт өөр, сонгогчдыг авлигадсан зүйл гарч ирэх вий гэсэн хардлага бас байна.
Стратегийн чухал ач холбогдолтой аймаг тусмаа хулгайд нэр холбогдсон гишүүдийнхээ буруутай буруугүйг шийдүүлэхэд юунд сандарна вэ? Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөд Архангайнхан тэгж гуйж гувшиж, өргөдөл, мэдэгдэлдээ хүрсэн бил үү. Нийслэлийн Чингэлтэй дүүргийнхэн Т.Аюурсайхан гишүүнийг сайдаас буулгалаа, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж байна гэж тэмцсэн үү.
Гишүүний сэнтийгээс нь бүрмөсөн авч хаяна гээгүй, бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, дахин хэлэхэд түдгэлзүүлж шүү, шалгана гэдэг нь юу юугүй ширээнээс нь буулгаж, ширдэгнээс нь ховхолж, хар гэрт хорино гэсэн үг биш гэдгийг ойлгохгүй байгаагаас үзвэл мэдэгдэл гаргаад байгаа иргэдийн сонгогчийн боловсрол тун нимгэн байгаа нь харагдана. Хэрэг хийсэн нь нотлогдоод гишүүнээсээ буух боллоо гэхэд тэд яах вэ. “Өмнөговийг төрд төлөөлөх гүүр нурлаа” гэж эмгэнэл гашуудалдаа хүрэх үү. Эсвэл хулгайчдаасаа салж, шударга, цэвэр хүмүүсээ сонгож гүүр болгох нь дээр үү. Өмнөговь аймгийн 70 гаруй мянган иргэнээс төрд тэднийг төлөөлөх шударга хоёр байтугай эрхэм олдохгүй гэх биш. “Төрд хулгайч төлөөлөлтэй байх нь сонгогчдын бахархал гэж үү” хэмээн тэднээс асуухад ер нь гэмгүй.
“Ажнай” хэмээх тодотголоороо аварга Б.Бат-Эрдэнээс ялгардаг Д.Бат-Эрдэнэ гишүүн л гэхэд холбоо сүлбээ бүхий хүмүүсийг зохион байгуулж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, "Тавантолгой" ХК-д хохирол учруулсан. Ингэж хууль бусаар бүрдүүлсэн мөнгийг өөрийн хувьцаа эзэмшдэг "Капитрон" банкаараа дамжуулан угаадаг байсан байж болох талаар өмнө нь багагүй шуугиан дэгдэж байсан.
Үүний улбаа гэвэл "Тавантолгой" ХК арилжааны бусад банкуудад төгрөг, валютын данстай ч дийлэнх мөнгө нь "Капитрон" банканд байршиж, гүйлгээ хийдэг байсан гэх. Монголбанкнаас хэдэн жилийн өмнө арилжааны банкуудад шалгалт хийж өөрийн хөрөнгийн дутагдалтай банкуудад хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Тийм үүрэг хүлээсэн банкны нэг нь “Капитрон" байв.
Банкууд ч өөрийн хөрөнгөө зузаатгах ажилд орцгоосон. Энэ дундуур Д.Бат-Эрдэнэ гишүүн “Тавантолгой” ХК-иас хөрөнгө татаж “Капитрон” руу зузаатгал хийсэн байж магадгүй гэсэн хардлага ч дуулдаж байлаа.
Энэ бүхэн үнэн үү, худал уу гэдгийг тогтоох гэж байхад амь тэмцэн мэдэгдэл хийдэг нь жирийн сонгогч хүнээс гарах зан биш л байх. Гэмгүй нь тогтоогдоод ирвэл эрхэм гишүүд харин ч өмнийн говийн иргэдтэйгээ нүүр бардам уулзах болно гэдгийг тэдгээр сонгогчид ухаармаар. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүй шалгалаа ч буруутай л бол буруутай, харин ч аймгийн нэр сүрд муу гэдгийг санамаар. “Хулгайчийг бариарай” гэж хулгайч хамгийн чангаар хашгирдаг гэдэг. Эсрэгээрээ “Хулгайчийг битгий оролдоорой” гэх нь хам хэрэгтний үйлдэл шиг л ойлгогдох нь байна шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Ямар ч хэцүү юм бэ дээ уул нь АН -ыг бодвол МАН хамаагүй дээр юмсан тэр тумсаа ЕРӨНХИЙЛӨГЧ ҮРЭЛСҮХЭД ИТГЭЖ БАЙСАН ОДООЧ ИТГЭСЭЭР ЯАГААД ГЭЭЧ ХАЧИН МУУХАЙ ХАМБАРААГҮЙ БОЛСОН АРД ИРГЭДИЙГ, НИЙГМИЙГ ДЭГТЭЙ ЖУРАМТАЙ БОЛГОНО ГЭЖ БОЛГОЖ Ч БАЙГАА ШҮҮ.ОЮУНЭРДЭНЭСАЙД Ч ГЭСЭН САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА. ХАРИН ЕРӨНХИЙ САЙД, ЗАСГИЙН ГАЗАР ҮНИЙН ӨСӨЛТӨД ШУУД НӨЛӨӨЛЖ БАЙГАА НАЙМААЧИД, ДЭЛГҮҮР, СҮПЕР МАРКЕТЫГ БАРИХ ЦАГ НЬ БОЛСООН, МӨН ТЭТГЭВЭР НЭМЭХ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ БАЙНА,ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БҮХ ХҮҮХДЭД ОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ ШҮҮ
2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
хулгайчдаа зөвтгөөд хамгаалаад байгаа нь их л сэжигтэй санагдаж байна. ийм л болохоор энэ улс орон хөгжихгүй байгаа юм, ийм л болохоор шудрага ёс гэж хичнээн яриад ч хэрэггүй байгаа юм
д.батэрдэнэ өм/говийн 15.0 мянган хүний санал авсан . наранбаатар тэр хавьцаа байгаа. тэгэхээр 70 мянга гэж хуцахаа боль. өөрөөр хэлбэл 50% нь төлөөлөхгүй явж ирсэн. энэ нь сонгуулийн хуулийн цоорхой.