“Жорлон” Үндэсний чуулган эхэллээ

2023 оны 03 сарын 31

"Монголд зочлох жил - 2023 - 2025" арга хэмжээний хүрээнд, мөн хөрсний бохирдлоос сэргийлэх “Жорлон” Үндэсний чуулганыг өнөөдөр /2023.03.31/ Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж байна.

Тус чуулган нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах, Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох зорилготой юм.

Чуулганд салбар байгууллагын болон шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцон хэлэлцүүлэг өрнүүлж, шинэлэг шийдэл саналыг дэвшүүлсэн технологийн үзэсгэлэн гарч, сайн туршлага хуваалцах 300 гаруй зочид оролцож байна.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган өрх айлын энгийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж Нийслэлийн хэмжээнд хийгдсэн судалгаагаар 88%-д нь нянгийн бохирдол илэрсэн байна. Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэдэг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2020 оны судалгааны дүнгээс үзэхэд нийслэлийн хэмжээнд цусан суулга өвчлөл ихсэх хандлагатай байгаа ба бүртгэгдсэн цусан суулга өвчний халдварын 9.9 % өвчтөнөөс, 90.1 % тодорхойгүй байгаа ба хөрс орчны бохирдолтой холбон үзсэн байна.

Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор “2023, 2024, 2025 оныг Монголд Зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдын ая тухтай аялах нөхцөлөөр хангах томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн тулгамдсан асуудлын нэг нь ая тухтай, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн асуудал байдаг тул нийтийн ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын баазуудад нүхэн жорлон ашиглахыг хориглох, аялал жуулчлалын гол чиглэлийн автозам дагууд нийт 39 байршилд хоорондоо 200-250 км тутамд нийтийн ариун цэврийн байгууламж бүхий үйлчилгээний цогцолборуудыг олноор байгуулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн БОАЖЯ-аас “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2023 оны 02, 03, 04 дугаартай албан даалгавруудыг гаргаж нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Усны сав газрын захиргаадад хүргүүлж бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол хийх, үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, шаардлага хангахгүй нүхэн жорлонг буулгах ажлуудыг хэрэгжүүлж эхлүүлээд байна.

Дээрх албан даалгаврын хүрээнд аялал жуулчлалын бүсэд байгаа 2023 оны 03 дугаар сарын 28-ны байдлаар 21 аймгийн стандартын бус 909 жорлонг буулгасан байна. Цаашид үргэлжлүүлэн 982 нүхэн жорлонг буулгахаар төлөвлөөд байна.

Тус чуулганыг зохион байгуулснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Ус сувгийн удирдах газрын ажлын уялдаа холбоог сайжруулах, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд суурилсан цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлсон, байгальд ээлтэй, техник технологийн тэргүүн туршлага, мэдээлэл солилцсон, хэлэлцүүлэг өрнөсөн, шинэлэг шийдэл саналыг дэвшүүлсэн холбогдолтой арга хэмжээ болж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэд(124.158.66.103) 2023 оны 04 сарын 01

”ЖОРЛОН” нэртэй үндэсний чуулган ХХ1 зуунд орсноо мэдэж байгаа юу та нар минь Аливаа-д нэр өгөх гэдэг учиртай ажээ Манайд одоо”ЖОРЛОН” нэртэй нам байгуулах л үлдлээ Харин этгээд юманд дуртай монголчууд гишүүнээр элсэх гэж очерлох байхдааНамуудын нэрийг сонсоод тэднээс сонгох хүн гарахгүй болчихдог Тэнэгдүү хүмүүс одоо залуучууд улс төррүү их гүйлдэж байна.Үнэн ба зөв нам гэж нэг хөгийн нам бий их л шүүмжилбэл нэр хүнд олно гэж солиорчихно

0  |  0
Боов(192.82.75.35) 2023 оны 04 сарын 01

Энэ хулгайчийн нөгөө хүчингийн асуудал юу болж дууссан бэ.

0  |  0
DR. ADITYA(197.211.52.71) 2023 оны 04 сарын 01

2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.52.71) 2023 оны 04 сарын 01

2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Монгол(202.9.47.58) 2023 оны 03 сарын 31

гэр хорооллын дарга гэж гүйгээд дараа нь ШАХМАЛ ТҮЛШ ГЭЖ БААХАН МӨНГӨ ХУСЭЭД ОДОО ЖОРЛОН РУУ НҮҮРЭЭ ХИЙХ Э ГЭЖ ХА ХА

0  |  0
Z(192.82.81.86) 2023 оны 03 сарын 31

ENE GAR DED SAID BOLONGUUTAA 7 HONOGT HOTIIG UTAAGUI BOLGONO GEJ SHAAJIISAN 7 JILDEE UTAAGUI BOLOH BOLUUUU MARTSAN NUGUU JORLON OYUNGEREL SHIG BAS JORLON YARITSAN SHAAJ YAVNA

0  |  0
хөөрхий дөө(202.179.24.130) 2023 оны 03 сарын 31

энэ бас ямар айтайхан залуу байлаа, 2000 он хавьцаа баянзүрхийн иргэдийн төлөөлөгч энэ тэр гэж гүйгээд л. Өөр хүн шиг эрүүл саруул ажил хийж явсан бол арай л царай зүс сайтай байх байсан байлгүй. Одоо байгаа байдал нь гэж, 70-аад оных байж, бүүр нэг нүүр ам нь бөлцийгөөд, нүд харц нь бөхчихсөн. Монголын улстөрөө гэж... аавын хүүхдүүдийг чацаг болгох юм даа. Хулгай, булхай, луйвар, ураг садны ажил гэж зүтгэсээр байгаад биегүй болдог байх даа.

1  |  0
Энэ (150.129.140.138) 2023 оны 03 сарын 31

Энэ нөгөө таван толгой түлшнээс хөөгдөөд бүүр том дарга болсон худалч гар бнашдээ ёстой бүлт гар бналээ энэ мэт нь ажил алаад явж бдаг арай арай

0  |  0
Top