Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид Азийн хошой аварга болж, Д.Дэлгэрням “Үнэ цэнтэй тоглогч”-оор тодорлоо.
Сингапурт болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид түрүүлж, хоёр дахиа Ази тивийн аварга боллоо. Манай сагсчид энэ удаа алтан медалийн төлөөх тоглолтод сүүлийн 3 удаагийн Азийн аварга Австралийн хүчирхэг багийг 21:18-аар хожиж чадлаа.
Манай эрчүүд 2018, 2019 оны Азийн аваргын финалд Австралид хожигдож байсан бол гурав дахь удаагийн “тулаан”-д ялж, зургаан жилийн дараа тивийн аваргад дахин түрүүллээ.
Сэтгэгдэл ( 1 )
ongirch bolokhgyi